hytad-tsoljilt.jpg
2019-08-03 15:16
Өвөрмонголын өөртөө засах орны Хөвчийн говь нь газар нутгийн хэмжээгээрээ Хятадад долоод ордог. Нэгэн цагт шувуу хүртэл нисэж өнгөрөхөд хэцүү “үхсэн тэнгис” гэгдэж байв. Гэвч цөлжилттэй хийх 30 жилийн тэмцлийн үр дүнд энэхүү говийн олон хэсэгт ургамал ногоо ургаж эхлэв. Энэхүү туршлагыг дэлхийн цөлжилттэй тэмцэх хөдөлгөөнд оруулж буй Хятадын томоохон хувь нэмэр гэж үзэж болно. […]

9-19.jpg
2019-07-31 10:12
Нийслэлийн нутаг дэвсгэрт өрөмдмөл худаг гаргах, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах үйлчилгээг усны нөөц, ашиглалтын төвшинтэй уялдуулан нутаг дэвсгэрээр ялгавартай үзүүлэх санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны долдугаар сарын 30-ны өдрийн А/756 дугаар захирамжаар байгууллаа. Ажлын хэсэгт БОАЖЯ, нийслэлийн Байгаль орчны газар, […]

Untitled-38-1.jpg
2019-07-30 14:08
Ховд /МОНЦАМЭ/.Ховд Их сургууль, Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Шведийн UMEA-гийн ХААИС  хамтран “Ховд гол, Хар-Ус нуурын загасны тархалт, нүүдлийн судалгаа”-г үе шаттай  хийж байна. Ховд гол, Хар-Ус нуур орчим, голуудын загасны шилжилт хөдөлгөөн, нүүдлийн судалгааг радио дамжуулагч ашиглан тодорхойлох, загас судлал, гидробиологийн судалгааны боловсон хүчнийг бэлтгэх, чадваржуулах зорилтын хүрээнд хамтарсан судалгааны баг байгуулж долдугаар сарын 16-наас 24-нийг хүртэл ажилласан […]

Untitled-31-1.jpg
2019-07-30 13:15
Италийн Милан хотын орон сууцны хоёр барилгыг “Ой мод” болгосон нь олон улсын хэмжээнд супер жишээ болж чаджээ. Тэдгээр байшингийн бүх давхарт “цэцэрлэгт хүрээлэн” бий бөгөөд нийт 900 мод, 5000 бут ургуулжээ.76 болон 110 метр өндөр хоёр орон сууцны айл бүрийн тагтан дээр төрөл бүрийн мод, бут тарьсан байна. 40 мянган ам метр талбай дахь […]

yanzaga.jpg
2019-07-29 15:31
Хотын хөгжил, хүн амын өсөлт, суурьшлын бүсийн тэлэлтээс хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл өссөөр байгаа хэдий ч нөгөө талаас нийслэлийн Шуурхай удирдлагын төвд байгаль орчны гэмт хэрэг, зөрчлийн мэдээ, бэртэж гэмтсэн амьтдын дуудлага мэдээлэл өгдөг, анхаарал хандуулдаг зөв хандлагатай иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтан хамгааллын асуудалд ихээхэн […]

gol-murun-uyer.jpg
2019-07-29 14:19
Ойрын өдрүүдэд бороо хур татрахгүй байгаагаас үүдэн Туул голын дагуу үерийн түвшин нэмэгдэж, хүчтэй үерлэж байгааг Туул голын сав газрын захиргаанаас мэдээлж байна. Үүний зэрэгцээ Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Үүр, Шишхэд, Хангай нурууны өврийн Шар-Ус, Байдраг болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-75 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Байдраг, Шар-Ус, Хархираа, […]

hurelsuh-u.jpg
2019-07-25 16:44
Өмнөговь аймгийн малчид Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж, Ерөнхий сайдад шаардах бичиг хүргүүлж буй талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын тусгай хамгаалалтад авсан Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбын нурууны 896,524.44 га газарт багтсан “Сауд гоби транс” компанийн газрыг Засгийн газрын дахин гаргасан шийдвэрээр хамгаалалтын гадна үлдээж, 730 мянган га газрыг тусгай хамгаалалтад авахаар тогтжээ. Уг шийдвэрийг […]

6-18.jpg
2019-07-25 09:49
Цаашид Усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулах, Усны үндэсний хороог бэхжүүлэх, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлогын зарцуулалтыг сайжруулах, Гадаргын усыг түлхүү хэрэглэх “Хөх Морь” төслийг хэрэгжүүлэх, Усны хяналт-шинжилгээний сүлжээг орчин үеийн дэвшитэд сүлжээг ашиглан өргөжүүлэхэд илүүтэй анхааран ажиллаж байгаа гэдгийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат онцолсон юм. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын үзэл байдлын үзэл баримтлалд […]

9-12.jpg
2019-07-24 10:59
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар ЮНЕСКО-гийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт семинар Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд болжээ. Тус семинарын гуравдахь өдөр “Орон зайн болон байгаль орчны тэгш бус байдал” сэдвийн хүрээнд өрнөж, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын […]

22-8.jpg
2019-07-23 16:51
Монгол орны зүүн бүсэд шинээр байгуулагдах төмөр замд зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах боломжит газрыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд 2017, 2018 онд нийт 24 цагаан зээр барьж, сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүсэн. Түүнчлэн мэргэжилтнүүд 3.5 жилийн хугацаанд хуримтлагдсан өгөгдөлд дүгнэлт хийхэд хүзүүвчтэй цагаан зээр […]