Цаашид Усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулах, Усны үндэсний хороог бэхжүүлэх, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлогын зарцуулалтыг сайжруулах, Гадаргын усыг түлхүү хэрэглэх “Хөх Морь” төслийг хэрэгжүүлэх, Усны хяналт-шинжилгээний сүлжээг орчин үеийн дэвшитэд сүлжээг ашиглан өргөжүүлэхэд илүүтэй анхааран ажиллаж байгаа гэдгийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат онцолсон юм.
Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын үзэл байдлын үзэл баримтлалд зааснаар цөлжилтөд дасан зохицох, сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх бодлого тодорхойлох, чадавхыг бүрдүүлэх, уг бодлогын хэрэгжилтийг зохицуулах үндэсний бүтцийг бий болгох, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд олон улсын санхүүгийн механизмыг өргөн ашиглах, бүх талын оролцоог хангахад анхаарч буй аж.