УИХ-аас баталсан Монгол Улсын тогтвортой үзэл баримтлал 2030 бодлогын баримт бичигт Монгол Улс 2030 он гэхэд дэлхийн нүүдлийн соёлын аялал жуулчлалын төв болно гэсэн зорилтыг тавьсан. Энэ хүрээнд 2020 он гэхэд манай улсад ирэх жуулчдын тоог нэг саяд, 2030 он гэхэд хоёр сая болгох зорилт тавьсан. Нэг сая жуулчин, нэг тэрбум ам.доллар мөрөөдөл биш гэдгийг салбарын сайд нь хэлсэн. Аялал жуулчлалын ид улирал бол тавдугаар сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд ихэнх жуулчид жуулчны баазаар дамжин явдаг. Монгол Улс нэг өдөрт 72 мянган жуулчин хүлээн авах ор хоногийн даацтай.
Тусгай хамгаалалттай газруудад 2019 онд БОАЖЯ-ны сайдын тушаалаар нүхэн жорлонг хориглосон. Энэ тушаалын хэрэгжилт 98 хувьтай байгаа аж.
Өнгөрсөн 2018 онд 529 мянган гаднын жуулчин ирсэн. Тэдгээрээс 569 сая төгрөг дотоодын эдийн засагт оржээ.