Untitled-10.jpg
2019-10-14 10:23
Өмнөговь аймгийн Цогт Овоо сумын төвд орон сууцны барилгын суурь ухах явцад палеонтологийн олдвор илэрчээ. Тодруулбал, 120-125 сая жилийн өмнө доод цэрдийн галавын үед амьдарч байсан Зауропод төрлийн өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн хойд хөлийн мөч буюу дунд чөмөг, дунд чөмгөний хойд хэсэг буюу нарийн бүдүүн шаантын хэсэг байж болзошгүй гэж эрдэмтэд урьдчилсан байдлаар дүгнэж байгаа […]

19-7.jpg
2019-10-11 13:36
Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2019 оны намрын бүх нийтээр мод тарих өдрийг аравдугаар сарын 12, 13-нд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн талбай, амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, цэнэг усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг […]

12-12.jpg
2019-10-11 11:36
Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллээр найм болон есдүгээр сард 73 лиценз цуцлагдсан байна. Үүнээс өнгөрсөн есдүгээр сард тусгай зөвшөөрлөө төлөөгүй гэх шалтгаанаар 16 лицензийг цуцалсан юм. Харин наймдугаар сард 57 тусгай зөвшөөрлийг цуцалсан билээ. Үүний 29 нь ашиглалтын лиценз байснаас 24-ийг нь ашигт малтмалын хуульд заасан “Байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, нөхөн сэргээх, байгаль […]

20-3.jpg
2019-10-09 15:57
БОАЖЯ-наас Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уул, Хөнжил уул, Цагаан суварга орчмыг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргаад бэлтгэл ажилдаа оржээ. Дээрх газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахад байгаль орчны үнэлгээ хийх ажлын хэсэг саяхан дээрх газар нутагт очиж ажилласан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн судалгааны төвийн захирал доктор Б.Оюунгэрэл, Зэрлэг амьтан […]

baavgai.jpg
2019-10-07 09:57
Мэдээллийн сайтуудаар Орос Улсад гарсан ойн түймрээс дүрвэсэн хар баавгайнууд Монголд орж ирээд Монголчуудыг идэж байна гэх мэдээлэл гарах болсон. Үүнийг хойд хөршид гарсан түймэртэй холбон тайлбарлаж буй. Тэгвэл энэ талаар учир мэдэх нэгэн цахим хэрэглэгч илүү үнэнд ойр тайлбарыг хуваалцжээ. Тэрээр “Яг үнэндээ тухайн түймэр нь Улаан үдээс цааш 300км-т гарсныг, түүнээс нааш бараг […]

mod-tarih.jpg
2019-10-04 10:30
Анх удаагаа шинжлэх ухаанчид хаана, хэдэн мод тарьвал уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох боломжтой вэ гэдгийг тогтоож чадсан байна. Ойролцоогоор 0.9 тэрбум га талбайд шинээр мод тарих нь хүлэмжийн хийн 2/3-ыг бууруулах боломжтой гэж үзжээ. The Crowther Lab of ETH Zurich Science сэтгүүлд нийтэлсэн судалгаагаар мод тарих нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга […]

1-3.jpg
2019-10-02 09:57
Пржевальский адуу Прагийн амьтны хүрээлэнгийн захирлын дуранд фото зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Нээлтэд  Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон бусад албаны төлөөлөгчид оролцов. Гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэж буй Мирослав Бобек нь Праг хотын амьтны хүрээлэнгийн захирал бөгөөд БНЧУ-ын батлан хамгаалахын яамтай хамтран Монгол улс […]

18-12.jpg
2019-09-30 12:26
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн лагийн бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг судлах, загвар төсөл хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон нийслэлийн Байгаль орчны газар хамтран 2019 оны тавдугаар сарын 01-ний өдөр баталсан. Дээрх төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нөхөн сэргээлт хийгдэхгүй орхигдсон талбайд төв цэвэрлэх байгууламжийн лаг болон дулааны цахилгаан станцуудын […]

baga-nuur.jpg
2019-09-26 15:53
Завхан аймгийн Дөрвөлжин сумын Бага нуурын орчимд “Баян айраг эксплорэйшн” компани цианит натри алдсанаас нуур бохирдож олон тооны шувууд үхэж байгааг нууцалж байна гэсэн мэдээлэл өнөөдөр Үндэсний шуудан сонинд нийтлэгдсэнийг бид хүргэсэн билээ. Тэгвэл Бага нуур орчимд нүүдлийн шувуу ихээр шалтгаангүйгээр үхэж байгаатай холбогдуулан МХЕГ, аймгийн Мэргэжлийн хяналтын газар хамтран газар дээр нь хяналт шалгалт хийж, […]

tuimer-1.jpg
2019-09-26 11:40
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Уран мандал” гэдэг газар ойн түймэр гарчээ. Энэ талаарх мэдээллийг энэ сарын 24-ний 18:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 12 алба хаагч, орон нутгийн 108 хүн, нийт 120 хүн, 20 автомашинтай унтраахаар ажиллаж 09:25-ны өдрийн 13:45 цагт […]