Завханд гарсан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Уран мандал” гэдэг газар ойн түймэр гарчээ. Энэ талаарх мэдээллийг энэ сарын 24-ний 18:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 12 алба хаагч, орон нутгийн 108 хүн, нийт 120 хүн, 20 автомашинтай унтраахаар ажиллаж 09:25-ны өдрийн 13:45 цагт цурманд оруулсан байна.

Уран мандал гэдэг газар нь сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км-т оршдог. Одоогоор түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн