Анх удаагаа шинжлэх ухаанчид хаана, хэдэн мод тарьвал уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох боломжтой вэ гэдгийг тогтоож чадсан байна.
Ойролцоогоор 0.9 тэрбум га талбайд шинээр мод тарих нь хүлэмжийн хийн 2/3-ыг бууруулах боломжтой гэж үзжээ. The Crowther Lab of ETH Zurich Science сэтгүүлд нийтэлсэн судалгаагаар мод тарих нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга гэдгийг онцолсон байна.
Одоогийн нөхцөл байдалд дэлхий 4.4 тэрбум га модыг даах багтаамжтай юм байна. Энэ нь одоо байгаа 2.8 тэрбум га-аас 1.6 тэрбум га-аар илүү дүн юм. 1.6 тэрбум га-гийн 0.9 тэрбум га нь хүний ашиглаж байгаагүй газар байх шаардлагатай бөгөөд энэ шалгуурт АНУ-ын талбай нийцэж байгаа аж. Тарьсан модууд бүрэн ургасны дараа 205 тэрбум тонн нүүрстөрөгчийг шингээх чадвартай болох гэнэ. Энэ нь аж үйлдвэрийн хувьсгалаас хойш хүний үйл ажиллагаанаас үүсч ялгарсан 300 тэрбум тонн нүүрстөрөгчийн 2/3-тай тэнцэх юм байна.
Тэд “Бид бүгд уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах гол арга нь ой модыг дахин сэргээх гэдгийг мэддэг, гэхдээ энэ нь хэр нөлөөтэй вэ гэдгийг огт мэддэггүй байсан. Бидний судалгаагаар ой модыг дахин сэргээх нь одоогийн нөхцөлд хэрэгжих боломжтой хамгийн сайн арга. Гэхдээ бид хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй, учир нь шинэ ой мод нүүрстөрөгчийн хийг шингээж чадах хэмжээний бүрэн ургаж гүйцэтлээ хэдэн 10 жил болдог” гэжээ.
Энэ судалгаа мөн ой модыг сэргээх хамгийн боломжит дэлхийн 6 газрыг нэрлэсэн. Үүнд:
-Орос /151 сая га/,
-АНУ /103 сая га/,
-Канад /78.4 сая га/,
-Австрали /58 сая га/,
-Бразил /49.7 сая га/
-Хятад /40.2 сая га/
Хэрхэн хэрэгжүүлэх вэ?
1. Нөөцүүдийг илүү сайн хуваарилах – аль бүс мод сэргээхэд хамгийн ач холбогдолтойг тодорхойлох
2. Бодит төлөвлөгөө гаргах – хэмжих боломжтой, хамгийн их үр ашигтайг сонгох
3. Хянах – тодорхой хугацааны дараа үр дүнгээ өгч буй эсэхийг харах, шаардлагатай бол өөрчлөлт оруулах
Г.Төгөлдөр
Эх сурвалж: thinkinghumanity.com