Image_6525068_308_0.jpg
2021-02-02 15:31
Минжний тархац, байршлын судалгааг өвлийн улиралд тэдгээрийн мод мэрсэн ул мөрт тулгуурлан тогтоодог арга зүй бий. Монгол орны нөхцөлд өвлийн улиралд голуудын дагуу мөсөн дээгүүр машин явах бүрэн боломжтой болсон үед минжний тархац байршлын судалгааг хийдэг. Тухайлбал, Нийслэлийн Байгаль Орчны газраас Туул голд нутагшуулсан минжний тархац, байршлын мониторинг судалгааг энэ сарын 21-23-ны өдрүүдэд хийж гүйцэтгэжээ. […]

unnamed-3.jpg
2021-02-02 15:14
Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнөөс Монгол орны газар нутгийн 76,8 хувь нь цөлжсөний 20 орчим хувь нь хүчтэй, нэн хүчтэй өртөөд байна. БОАЖЯ-наас 2 жил тутам гаргадаг байгаль орчны төлөв байдлын тайланд ялангуяа Сүхбаатар, Дундговь, Өмнөговь аймгийн газар нутгийн 50-иас дээш хувь нь цөлжсөнийг тэмдэглэжээ. Түүнчлэн, мөнх цас, мөсөн гол маш ихээр хайлж, нийт эзлэх […]

Martes_martes_crop.jpg
2021-02-02 09:24
Хүүхэд, багачуудад байгаль, зэрлэг амьтдын талаар танилцуулах “Амьтдын мөрийг хараад таньж сурцгаая” цувралыг БОАЖЯ-наас хүргэж байна. Энэ удаагийн цувралаар суусарын мөрийг танилцуулж байна. Биеийн урт 430-540 мм, сүүлний урт 230-325 мм. Биеийн өнгө ерөнхийдөө сааралдуу хүрэн. Саарал өнгийн ноолуур сор үсний дундуур нэвт харагдах учир сааралдуу суурьтай хүрэн зүс зонхилно. Өехий цагаан, хааяа шаргалдуу туяатай […]

unnamed-1-1.jpg
2021-02-02 08:59
Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны зүгээс 2020 онд уулын туруутан амьтдын тоо толгой, байршлын судалгаа хийжээ. Тус цогцолборт газрын орчны болон хязгаарлалтын бүсэд 2020 оны 10 дугаар сард хийсэн судалгаагаар 25 сүргийн 531 аргаль хонь байна. Мөн 9 сүргийн 231 янгир ямаа тэмдэглэгдсэн аж. Мянган угалзат уул нь Монгол Алтайн нурууны нэгэн […]

ff5762111d50655171c2b2c8f8b32998.jpg
2021-01-28 16:46
IKEA-гийн эх компани IngkaGroup Америкийн Жоржия мужийн эко системийг хамгаалахын тулд 4,5 мянган га ой худалдан авчээ. Үүгээрээ тус компани мод огтлох үйл ажиллагааг зогсоох зорилготой гэнэ. “Ховор төрлийн яст мэлхий гофер идээшдэг Альтамаха голын сав дагуух ой өдгөө IKEA-гийн эх компанийнх болсон” гэж мэдэгдэлд тэмдэглэжээ. Компани ийнхүү шийдвэр гаргасан нь сүүлийн үед бүтээгдэхүүндээ мод […]

mal-aj-ahui-1024x576.jpg
2021-01-28 13:35
Монгол, Японы эрдэмтэд бэлчээрийн нөхөн сэргээлтийн технологийг боловсруулах зорилготой хамтран ажиллаж байна. Монголын эрдэмтдийн боловсруулсан “Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах нь” төсөл олон улсын нэр хүндтэй тэтгэлэгт тэнцэж Монголын эрдэмтдийн хамтарсан баг Японы тэргүүлэх эрдэмтэдтэй хамтран ажиллаж эхлээд байна. Япон Улсын Шинжлэх ухаан, технологийн агентлагаас хэрэгжүүлдэг САТРЕПС (SATREPS, […]

600ebfd1e839b.jpeg
2021-01-26 08:47
Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Халиун сумын Хантайширын нуруунд нутагшуулж байгаа 20 толгой бугын илийд зориулж 100 боодол өвс, 200 кг хужир тавьж биотехникийн арга хэмжээ авчээ. “Алтайн халиун буга” НҮТББ-ын санаачилгыг дэмжиж аймгийн БОАЖГ-аас 2017 онд Байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлаар бугын илийг дасгах, тэжээх саравчтай бэлчээрлэх 2 га хашаа хийсэн юм. […]

d21f9cb103c53274044972f033411416_x3.jpg
2021-01-26 08:20
Байгаль орчин аялал жуулчлалын яам, Германы сэргээн босголтын зээлийн банкны хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын Хамгаалалтын захиргаадад шаардлагатай тээврийн хэрэгслүүдийг гардуулан өглөө. Тодруулбал, УТХГ-ын Отгонтэнгэр, ХанХэнтий, Богдхан уул, Улаан Тайга, Дорнод Монгол, Зэд-Хантай Бүтээлийн нурууны ДЦГ-ууд, […]

142462608_3539389526158412_5646074360896985835_o-1024x683.jpg
2021-01-25 13:57
Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчид Тариалан сумын Мушгуй, Эр хавчиг, Ширээт зэрэг газар нутгуудад байршсан янгир ямаа, халиун буга зэрэг зэрлэг амьтдын бэлчээрийн дөрвөн цэгт 250 кг давс, хужир тараах биотехникийн арга хэмжээ авлаа. Тухайн газрын янгир ямааны тоо толгой жилээс жилд өсөж байгаа нь байгаль хамгааллын бодлого, үйл ажиллагаа, нутгийн […]

6006424d7b52f.jpeg
2021-01-19 10:36
1999 оноос хйош “Багануур” ХК нийт 222.6 га талбайд техникийн, 190.5 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийжээ. Цаашид 100 га талбайг өөрөө нөхөн сэргэх боломжтой гэж үзэн, орон нутгийн засаг захиргаанд хүлээлгэн өгсөн юм. Уул уурхайн компаниуд олборлолт хийсэн талбайдаа нөхөн сэргээлт хийж, байгалийн унаган төрхөнд нь ойртуулж, өвс ургамал ургуулсан нь нийгмийн өмнө хүлээх хариуцлага юм. Түүнчлэн, энэ онд үйлдвэрлэлийн […]