IKEA-гийн эх компани IngkaGroup Америкийн Жоржия мужийн эко системийг хамгаалахын тулд 4,5 мянган га ой худалдан авчээ. Үүгээрээ тус компани мод огтлох үйл ажиллагааг зогсоох зорилготой гэнэ.

“Ховор төрлийн яст мэлхий гофер идээшдэг Альтамаха голын сав дагуух ой өдгөө IKEA-гийн эх компанийнх болсон” гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.

Компани ийнхүү шийдвэр гаргасан нь сүүлийн үед бүтээгдэхүүндээ мод харьцангуй бага хэрэглэдэг болсонтой холбоотой гэнэ.

“Сайн удирдлагатай ойн аж ахуй цэвэр ус, зэрлэг ан амьтад оршин тогтнох таатай орчныг бий болгож, уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг зөөллөдөг” хэмээн Байгаль хамгаалах сангийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Ларри Зельцер мэдэгджээ.

Орчуулсан Э.Март : korrespondent.net

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн