Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнөөс Монгол орны газар нутгийн 76,8 хувь нь цөлжсөний 20 орчим хувь нь хүчтэй, нэн хүчтэй өртөөд байна.

БОАЖЯ-наас 2 жил тутам гаргадаг байгаль орчны төлөв байдлын тайланд ялангуяа Сүхбаатар, Дундговь, Өмнөговь аймгийн газар нутгийн 50-иас дээш хувь нь цөлжсөнийг тэмдэглэжээ.

Түүнчлэн, мөнх цас, мөсөн гол маш ихээр хайлж, нийт эзлэх талбай нь 40 орчим хувиар багасаж, Алтай таван богдын мөсөн голын хэмжээ жижгэрсэн судалгаа бий. Дулаарлаас үүдэн 1971 онд Монголын газар нутгийн 61 хувь мөнх цэвдэг байсан бол сүүлийн 40 жилд энэ хэмжээ 20-30 хувьд хүрч багаслаа.

Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн судалгаагаар ирэх 20-30 жилд уур амьсгалын өөрчлөлт нь эрүүл мэнд, усны нөөц, ой, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт их хэмжээний эмзэг байдал бий болгоно гэжээ.

“Монгол орны нийт газар нутгийн 20-30 хувь одоогоор эмзэг байгаа нь 2050 он гэхэд 40-50 хувьд хүрэх магадлалтай. Иймд Засгийн газраас уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бодлого тодорхойлж, Уур амьсгалын үндэсний хөтөлбөрийг 2011 онд УИХ-аар баталсан. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой томоохон баримт бичгүүдийг ч баталсан”-ыг

Б.Эрдэнэ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн