Дуудлагын жолоочоос дээрэмдүүлсэн хэргийг шалгаж байна2026-04-01 20:30Баянгол дүүргийн цагдаагийн газраас дуудлагын жолоочоос дээрэмдүүлсэн гэх хэргийг шалгаж байгаа бөгөөд иргэдийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ баталгаат такси ашиглахыг зөвлөж байна.Дэлгэрэнгүй
Нийслэлд скүүтэр, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулах журам шинэчлэгдлээ2026-04-01 12:30Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 10-наас скүүтэр, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулах бөгөөд насанд хүрээгүй иргэдэд унахыг хориглож, зөрчлийн хариуцлагыг эцэг эхэд ногдуулна.Дэлгэрэнгүй
Нийслэлийн засаг даргыг огцруулах өргөдлийг 18,327 иргэн дэмжиж байна2026-04-01 11:30Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарыг огцруулах өргөдлийг 18,327 иргэн дэмжиж гарын үсэг зуржээ. Өргөдөлд албан тушаалын зөрчил, хүний эрхийн зөрчил, төсвийн үр ашиггүй зарцуулалт зэрэг асуудлуудыг дурдаад байна.Дэлгэрэнгүй
Маргаашаас эхлэн гурван өдөр цас орж, шуурга шуурна2026-04-01 10:304-р сарын 2-ноос эхлэн гурван өдөр салхи шуурга ихтэй, олон нутгаар цас орж, эрс хүйтрэх тул иргэд, малчид, тээвэрчид анхааралтай байхыг сэрэмжлүүлж байна.Дэлгэрэнгүй
Улаанбаатар хотод барилгын бохирын хоолой бөглөрч, авто зам руу халих тохиолдол гарчээ2026-03-31 19:30Улаанбаатар хотод барилгын бохирын хоолой бөглөрч, бохир ус авто зам руу халих тохиолдол гарч байна. Иргэдийг зүй бус хэрэглээнээс зайлсхийж, хог хаягдлаа зөв хаяхыг уриалж байна.Дэлгэрэнгүй
Н.Өсөхбаярын допингийн маргааныг шийдвэрлэх хуралдаан товлогдлоо2026-03-31 18:30Н.Өсөхбаяраас допингийн хориотой бодис илэрч, цолыг нь хурааж, барилдах эрхийг дөрвөн жилээр хассан. Тэрбээр Үндэсний спортын арбитрт гомдол гаргажээ.Дэлгэрэнгүй
Улаанбаатар хотод явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайн гэрлийн шонгуудыг шилжүүлж эхэлжээ2026-03-31 17:30Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбай болон явган хүний зам дээр байршуулсан 1,000 орчим гэрлийн шонг шилжүүлж, зорчих хэсгийг чөлөөлж эхэлсэн талаар албаныхан мэдээлэв.Дэлгэрэнгүй
2025 онд суррон унаж явсан 32 хүүхэд эрүүл мэндээрээ хохирчээ2026-03-31 16:302025 онд суррон унаж явсан 32 хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон бөгөөд энэ нь өмнөх оноос 12 хувиар өссөн байна. Насанд хүрээгүй хүүхдүүд суррон жолоодох эрхгүй бөгөөд нийслэлд хоёр дугуйт хэрэгслээр хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглосон.Дэлгэрэнгүй
СӨБ, ЕБС-ийн багш нарын цалинг 50 хувиар нэмэх санхүүжилт бүрэн хийгдлээ2026-03-31 13:302026 оны эхнээс СӨБ, ЕБС-ийн багш нарын цалинг 50 хувиар нэмэх шийдвэр хэрэгжиж эхэлсэн бөгөөд санхүүжилт улсын хэмжээнд бүрэн хийгдэж дууслаа.Дэлгэрэнгүй
Улаанбаатар хот үерийн хамгаалалтын далангийн цэвэрлэгээг эхлүүлэв2026-03-31 10:30Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын далан, сувгийг цэвэрлэх явцад иргэдийн ахуйн хог хаягдал, угаадас, автомашины тос масло их хэмжээгээр асгасан зөрчил илэрчээ. Үерийн хамгаалалтын байгууламжийг цэвэр байлгахыг уриалж байна.Дэлгэрэнгүй