290246-01022022-1643688260-1769843400-choijamts.jpg
2023-10-18 13:33
Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамц ажлаа өгөх хүсэлт гаргасан байна. Энэ талаар Гандантэгчэнлин хийдийн ХМОНХ албаны дарга Ч.Бямбажаргал “Хамба лам ажлаа өгөх хүсэлтээ Ерөнхийлөгчид өгсөн гэх буруу, ташаа мэдээлэл гарч байна. Монгол Улсын Үндсэн хуульд шашны сүм хийд нь төрийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэхгүй, улс төрийн үйл ажиллагаа […]

84mdkt_mmexport1697586872213_x974-1280x997.jpg
2023-10-18 10:45
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны гурав дахь удаагийн дээд түвшний чуулга уулзалтад оролцож байна. Тэрбээр 2023 оны аравдугаар сарын 17-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, […]

qt3hat_heleltsuuleg2_x974-1280x854.jpg
2023-10-18 09:59
Монголбанкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байгаа бөгөөд Төв банкны хувьд төслийг батлагдахаас нь өмнө олон нийтэд нээлттэй танилцуулж, мэргэжлийн хүрээнийхний санал, зөвлөмжийг тусгахыг чухалчилж байна. Энэ хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг, мэдээлэл өгөх уулзалтуудыг үе шаттай зохион байгуулж, өчигдөр /2023.10.17/ төслийг бизнес эрхлэгчдэд нээлттэй танилцууллаа. Энэ жилээс […]

4be68847207866f31fb68ab88747ce4f_x3.jpg
2023-10-18 09:27
Иргэн та 2023 оны 09-р сарын 01-нээс 09-р сарын 30-ны өдрийн хооронд худалдан авсан цахим төлбөрийн баримтын дунд явагдах сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлэг ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр шууд дамжуулагдана. Тодруулбал, суглааны тохирол аравдугаар сарын 18-нд буюу лхагва гарагт улс орон даяар шууд явагдах аж. Шинэчилэн батлагдсан “Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах […]

eC5yDCM0CHoAJgi7trVm-large.jpg
2023-10-18 09:18
Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгууллаа. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Бээжин хотноо “Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Байгаль орчин, аялал […]

ba850465367ecb2889e5197268b47757_x3.jpg
2023-10-18 08:35
Улсын Их Хурлын байнгын хороо, ажлын хэсгүүдийн 2023 оны аравдугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна. Төсвийн байнгын хороо 10.00-17.30цагт: Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан Ёс зүй, […]

169139027264d091403ffa0-1280x640.jpg
2023-10-17 11:39
БШУЯ-наас их, дээд сургуулийн урьдчилсан эрэмбэ, чансааг зарлалаа. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Намайг ажил авахад Монгол Улс 100 их, дээд сургуультай байсан. Өнгөрсөн хугацаанд 27 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоосон байгаа. 4,000 орчим хөтөлбөртэй байсан их, дээд сургуулиуд багшгүй, лабораторигүй, сургалтын орчингүй, орон сууцны подвальд их сургууль байсныг мартаагүй байх. 1,286 хөтөлбөрийг цуцалсан. Сургалтын гүйцэтгэлийн үзүүлэлтийг 60-аас дээш хувиар […]

60242243cad40542234edfe87c5a53bc.png
2023-10-17 11:34
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын дараах байдлаар дэлхийн чансааг шинэчлэн зарлажээ. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Монгол Улсын Төмөр-Очирын Тулга чансааны тэргүүнд бичигдэж байна. Жин бүртээ эхний 10-д багтсан Монголын ердөө гурван бөх байгаа бөгөөд 86 кг-д Б.Бат-Эрдэнэ IX, 92 кг-д Г.Ганхуяг VII байрт бичигдлээ. Чансааг гаргахдаа дараах тэмцээний оноог […]

IMG_3350.jpg
2023-10-17 09:59
Шилжилтийн нас сүүлийн үед залуужиж 9 наснаас эхэлдэг болсон бөгөөд 24 нас хүртэл үргэлжилдэг билээ. Бидний уураг тархи хойноосоо урагшаагаа чиглэн хөгждөг бөгөөд тархины хөгжил 24 нас хүртэл явагддаг тул тархины хөгжлөөр бол хүн 24 хүрээд насанд хүрдэг гэж хэлж болно. Шилжилтийн насанд тархины хөгжил хурдацтай явагддаг бөгөөд тэдний хувьд насанд хүрсэн хүмүүсийнхтэй адилхан сэтгэн […]

barilga.jpg
2023-10-16 16:11
Нийслэл хотын орон сууцны үнэ өнгөрсөн сард өмнөх оны тухайн үеэсээ 9.3 хувиар өссөн байна. Тодруулбал Шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ – 3.85 сая төгрөг, Хуучин орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ -3.44 сая төгрөг байна. Шинэ орон сууцны үнэ жилийн хугацаанд 11 хувь өсөөд байгаа бол хуучин байрны үнэ 7.4 […]