Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэлд 69,161 хүүхэд бүртгүүлжээ

2026-08-13 10:001min
20260813-100031-file.jpeg
2026-2027 оны хичээлийн жилийн нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл наймдугаар сарын 10-ноос эхэлж, 13-ны өглөөний байдлаар 69,161 хүүхэд бүртгүүлсэн байна. Бүртгэл наймдугаар сарын 23-ны 23:59 цагт дуусна.

2026-2027 оны хичээлийн жилийн нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл 2026 оны наймдугаар сарын 10-ны өдөр эхэлсэн бөгөөд 13-ны өглөөний 09 цагийн байдлаар 69,161 хүүхэд бүртгүүлээд байна.

Нийслэлийн хэмжээнд энэ хичээлийн жилд нийт 126,827 хүүхэд цэцэрлэгт хамрагдах тооцоотой бөгөөд одоогоор бүртгэл хийлгэсэн хүүхдийн тоо нийт хүүхдийн 54.5 хувийг эзэлж байна.

Цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлснээр эцэг эхчүүд цэцэрлэг дээр ирэх шаардлагагүй болсон бөгөөд бүртгэлийн явцын мэдээллийг https://parent.edu.mn/login хаягаар орж авах боломжтой.

Цэцэрлэгийн цахим бүртгэл 2026 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 23:59 цагт дуусна.