0-02-06-e7aaaecfa8fedc5831b6d5c402621c092f44afcfc1a87de1e182f139a545c4c2_fb6ed31cb8c08c9c2-1280x720.jpg
2023-10-19 14:02
Прокурорын байгууллага 2023 оны 10 дугаар сарын 9-нөөс 13-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 26 байгууллага, албан тушаалтанд  мэдэгдэл хүргүүллээ. Тухайлбал: Баянгол дүүргийн прокурорын газраас дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг их сургуулийн оюутнууд анги танхимдаа архидан согтуурч, бусдын бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдсан гэмт хэрэг […]

Screenshot-3-1280x644.png
2023-10-19 13:49
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  2023.10.17 ны өдөр Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системийг танилцуулж, өөрийн зүгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох санал байршуулснаа мэдээлсэн юм. Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023.10.19-ны байдлаар нийт 65,288 иргэн дэмжээд байна. D-өргөдөл буюу “Нийтийн […]

images-30.jpg
2023-10-19 13:07
Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 05 цаг 20 минутад Увс аймгийн Сагил сум “Хилийн …. дахь тэмдэгтээр хил зөрчигч нэвтэрсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус аймгийн цагдаагийн газрын “Ажлын хэсэг” шалгахад урьдчилсан байдлаар ОХУ-ын талаас 3 морьтой хүн хууль бусаар нэвтэрч, инженерийн торон саадыг тасалж байх үед нь Хилийн цэргийн алба […]

9cyl8.jpg
2023-10-19 12:47
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2023” үзэсгэлэн худалдааны цар хүрээг өргөжүүлэх, экспортын бодлогыг нэгтгэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, 2 мэргэжлийн холбоодын санаачилгаар “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2023” нэгдсэн арга хэмжээг 17 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ой […]

download-23.jpg
2023-10-19 11:55
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нийт 1884 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1359, гэмт хэргийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.

-ангийнхан.jpg
2023-10-19 11:50
Хичээлийн жилийн бүтцийг боловсрол, шинжлэх ухааны сайд 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар шинэчлэн баталсан. 2023 оны 7 дугаар сард УИХ-аас баталсан “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд хичээлийн жил нь 9 дүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хүртэл үргэлжилнэ. Ерөнхий боловсолын сургуулийн суралцагч хичээлийн […]

images-29.jpg
2023-10-19 11:38
 D-petition буюу нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг нэвтрүүлж буйгаа УИХ-ын дарга зарласан. Уг системд “Цалинтай ээж” хөтөлбөрийн 50,000 төгрөгийг нэмэх эсэх талаар иргэдээс санал авч эхэлсэн байна. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд гэртээ 0-3 насны хүүхдээ асарч байгаа ээжүүдэд сар бүр 50,000 төгрөгийг олгодог болсон билээ. Инфляц өссөн энэ үед ээжүүдэд олгодог 50,000 […]

nyambaatar-1280x791.jpg
2023-10-18 18:31
S.Outlet, Шунхлай бензин колонк, Aqua garden хорооллыг нураах шийдвэрийн талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар танилцууллаа. Тэрбээр “Өмнөх нийслэлийн Засаг даргын гаргасан дээрх шийдвэрийг бид удахгүй хэрэгжүүлнэ. Яг өнөөдрийн байдлаар тэдгээр байгууламжийг нураах чиглэлээр газар дээр нь очиж амжаагүй байгаа. Бид багаараа олон хоног сууж, хуулийн суурь өөрчлөлтийг хийхээр ажиллаж байна. Энэ амралтын өдрүүдэд S.Outlet, Шунхлай бензин колонкийг нураах чиглэлээр газар дээр […]

ed0bd6e031315d85acffdb9a3bd10e7b.jpg
2023-10-18 15:19
Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулж буй “Эрсдэлгүй Улаанбаатар” аяны хүрээнд Баянзүрх дүүргийн гэр хороолол бүхий хороодын айл өрхүүдэд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг үнэлэх шалгуур үзүүлэлтийн дагуу эрсдэлийн үнэлгээ хийлээ. Тус ажилд Нийслэлийн Онцгой байдлын газар, төвийн таван дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн, “Таван толгой түлш” ТӨХК-ийн ажилтан, хороодын хэсгийн ахлагч зэрэг […]

290246-01022022-1643688260-1769843400-choijamts.jpg
2023-10-18 13:33
Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамц ажлаа өгөх хүсэлт гаргасан байна. Энэ талаар Гандантэгчэнлин хийдийн ХМОНХ албаны дарга Ч.Бямбажаргал “Хамба лам ажлаа өгөх хүсэлтээ Ерөнхийлөгчид өгсөн гэх буруу, ташаа мэдээлэл гарч байна. Монгол Улсын Үндсэн хуульд шашны сүм хийд нь төрийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэхгүй, улс төрийн үйл ажиллагаа […]