Ч.ҮЛ-ОЛДОХ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгын дагуу түүний ивээл дор Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Хоёр өдөр, дөрвөн салбар хуралдаанаар үргэлжилсэн чуулган өнөөдөр нэгдсэн хэлэлцүүлгээ хийж, зөвлөмж гаргах юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхий сайд байхдаа дархан цаазат газар, тусгай хамгаалалттай газар нутагт олгосон мянга орчим лицензийг цуцалж, 1985 онд Хөвсгөл […]