Монгол Улсын төрийн бүх үйлчилгээг цахимжуулах, цахим засаглалыг хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа E-MONGOLIA төсөл хурдацтай урагшилж, аймаг, орон нутгуудийн төрийн байгууллагууд нэгдэж эхлээд байгаа.
Төрийн байгууллагуудаас иргэд, байгууллагуудад үзүүлдэг үйлчилгээний хурдыг нэмэгдүүлж, хүнд сурталыг арилгаж, төрлийн үйлчилгээний олон шатлалтыг буруулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэсэн зорилготой төслийг олон нийт дэмжиж байсан юм.
Өчигдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим үйлчилгээний нэгдсэн портал – E-Mongolia-гийн Фэйсбүүк пэйж хуудас нэрээ өөрчлөн NFT World Inc болсон байна. Төрийн байгууллагын цахим хаяг, тэр дундаа Монгол Улсын иргэд байгууллагын мэдээллийн нэгдсэн цахим архив болж байгаа хаяг нэрээ өөрчилсөнд иргэд гайхаж байна.
Өнөөдөр энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан н.Уранцэцэг сэтгүүлчдийн группт хувийн зүгээс тайлбар хийлээ.
н.Уранцэцэг: “e-Mongolia” пэйж руу цагт гаднын этгээдүүд халдаж эхэлсэн. Бид халдлага эхэлсэн даруйд FB буюу Meta компани руу шуурхай байдлаар мэдэгдсний дагуу тухайн компанийн мэргэжилтнүүд ажиллаж, 1 цагийн дотор хуудсаа эргүүлэн авсан. Халдлага чат хэсэгт болохоос нь өмнө пэйжээ эргүүлэн авсан.
Манай чатыг хариудаг мэргэжилтний хэлж буйгаар, чат хэсэгт иргэдийн мэдээллийг хадгалдаагүй иргэдээ үйлчилгээ үзүүлж дуусмагцаа мэдээллийг устгадаг гэсэн. Би админ эрхээсээ хасагдахаасаа өмнө хакердсан хүмүүсийг скрийн хийж авсан. Дандаа гаднын этгээдүүд байсан. тэрийг FB компани руу илгээсэн.
Энэ бол зөвхөн FB пэйж хуудсанд гарсан халдлага. “E-mongolia” систем руу гарсан халдлага биш. Халдсан гаднын этгээдүүд NTF-тай хообоотой 2-3 пост хийсэн байсныг устгасан” гэлээ.