Ой хээрийн түймрийн улмаас Колорадо мужид олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай тулгарчээ. АНУ-ын Колорадо мужид хамгийн багадаа 19.000 хүн хээрийн түймрийн улмаас яаралтай нүүлгэн шилжүүлэх тушаал авсан тухай NBC News мэдээлэв.
Одоогоор хүний амь нас хохирсон тухай мэдээлэл гараагүй байгаа ч тус сувагт тэмдэглэснээр гал Боулдер дахь АНУ-ын Агаар мандлын судалгааны үндэсний төвийн Меса лабораторийн барилгад ойртож байна.
Боулдерын Гал түймэр унтраах, аврах албаны төлөөлөгч Мария Уашберн гал хурдан тархаж байгаа шалтгаан нь дулаан цаг агаар, хүчтэй салхины нөлөөтэй холбоотой гэжээ. Салхи одоохондоо намдаж байгаа бөгөөд цаг агаар биднийг ивээнэ гэж найдаж байна” хэмээн тэр Бямба гаригийн орой мэдэгджээ.