Жо Байден өөрийгөө сул дорой, тэнцвэргүй гэдгээ харууллаа гэж Японы парламентын гишүүн мэдэгджээ

Японы хууль тогтоогч Сүзүки Жо Байдены Украинд явуулж байгаа үйл ажиллагаа нь түүний сул талыг харуулж байна хэмээжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд уриалсангүй, зөвхөн Оросыг өдөөн хатгаж байгаа нь түүний сул дорой байдлыг харуулж байна гэж Японы парламентын дээд танхимын гишүүн Мунео Сүзүки сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
Нөхцөл байдлыг энхийн замаар зохицуулах оролдлогыг үгүйсгэж байгаа Зеленскийн милитарист үйлдэл нь Украиныг сүйрэлд хүргэж болзошгүй гэсэн байр суурийг мөн Японы парламентын гишүүн илэрхийлжээ. Түүнчлэн ОХУ-ыг Украинд тусгай ажиллагаа явуулахад хүргэсэн зүйл бол Зеленскийн Донбаст дахь цэргийн ажиллагаа юм гэдгийг депутат онцолсон байна.
Эх сурвалж: RIA