Монголбанкны Ерөнхийлөгчөөс “Шинжиан Шинфа” компанид 20 тэрбумын зээл санал болгосон, хэрэгжүүлсэн албан тушаалтны талаар асуужээ

Асуулгын хариуг УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу бичгээр өгөх ба шаардлагатай уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.
Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханаас Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд хандаж “Төрийн банк” ХХК-ийн 2012-2022 оны үйл ажиллагааны талаар асуулга тавьжээ. Тэрбээр:
- Төрийн банкны зээлийн бодлого, нөхцөлийн талаар
- Төрийн банкны санхүүгийн үндсэн үзүүлэлтүүд, актив, пассив тэдгээрийн задаргаа
- Шүүхээр шийдвэрлүүлэхээр хандсан зээлийн мэдээллийг зээлдэгч тус бүрээр
- 2017 онд “Шинжиан Шинфа” компанид олгосон 20 тэрбум төгрөгийн зээлийг олгох чиглэл болгосон болон хэрэгжүүлсэн албан тушаалтан, шийдвэрийн үндэслэл, зээлийн нөхцөл барьцаа хөрөнгө, эргэн төлөлтийн талаар гэх мэт найман асуулгад хариулт өгөхийг хүссэн байна.
Асуулгын хариуг УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу бичгээр өгөх ба шаардлагатай уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.