Өнгөрсөн оны төгсгөлд Монгол Улсын 19 аймгийн 126 суманд малын гоц халдварт шүлхий өвчин тархаж, 240 голомт үүсээд байсан юм. Мал, эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулууны УИХ-ын чуулганд өчигдөр өгсөн мэдээллээс харахад:

Эрсдэлд суурилсан вакцинжуулалтын хүрээнд нийтдээ 13 аймгийн 75 сумын малд шүлхий өвчний эсрэг вакцин хийжээ. Улс орон даяар шүлхий өвчний байгалийн халдварын цар хүрээг тодорхойлох ажлыг хийж байгаа юм байна.

Энэ онд МЭЕГ улсын төсвийн хөрөнгөөр 12 сая тун вакцин худалдаж авахаар болжээ.

Мал, эмнэлгийн ерөнхий газар дээр импортоор худалдан авах шүлхий төдийгүй бусад халдварт өвчний вакцины гарал үүсэл, эх үүсвэрийг судлах ажлуудыг хийж байна юм байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн