2022-07-05 19:30
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын 1976 оны конвенцид 2008 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийг хэлэлцэлээ. Хуулийн төслийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулсан. Монгол Улс Олон улсын далайн байгууллага /ОУДБ/-д 1996 онд гишүүнээр элссэн бөгөөд Далайн хиймэл дагуулын олон улсын байгууллагын 1976 оны конвенц болон түүний 1981 […]










