БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад наймдугаар сарын сүүлээр албан айлчлал хийх мэдээ гарсан. Тэгвэл Ван И сайдын айлчлалын тов наашилж, энэ долоо хоногийн сүүлээр /08.05-06-ны үеэр/ Монгол Улсад хоёр өдрийн айлчлал хийхээр болжээ. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И хоёр жилийн дараа Монголд айлчилж байгаа юм. Энэ удаагийн айлчлалаар гадаад харилцааны сайд нар өргөн хүрээнд хэлэлцээр хийх аж.
Монгол Улсын Засгийн газрын мэдээлснээр гурвын зэрэг томоохон асуудлаар нааштай тохиролцоонд хүрч, хэлэлцээрт гарын үсэг зурах хүлээлттэй байгаа юм байна.