Танилц: Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

2022-08-02 21:00
бөх

“Даншиг наадам-Хүрээ цам” наймдугаар сарын 6, 7-нд Хүйн долоон худагт болно. Тус шашин, соёлын наадамд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 6-ны 12:00 цагт эхэлнэ.

 Нэг баг 3 бөх (улс, аймаг, сумын цолтон)-ийн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд багууд сугалаагаар хасагдах журмаар барилдана.  Аймаг,  дүүргүүдийн  1-6 дугаар байрт шалгарсан багуудад мөнгөн шагнал алт, мөнгө, хүрэл медаль шилжин явах цом гардуулна.

Наймдугаар сарын 14-нд “Нүүдэлчин Монгол соёлын наадам”-д зориулсан Улс, аймгийн алдар цолтой 32 бөхийн барилдаан Тэрэлжийн “Сайханы саравч” гэдэг газар болно. Тус барилдааны түрүү бөх гурван сая төгрөгийн бай шагнал гардах юм байна.