Хятад-Тайваньд үүссэн асуудал олны анхаарлын төвд байна. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр хоёр оронд үүсээд байгаа асуудалтай холбоотой сэтгүүлчийн сонирхсон асуултад дараах хариултыг өгсөн байна.
Тэрбээр “Дээрх асуудлаар Үндэсний аюулгүй байдлын чиг үүрэг бүхий байгууллага хуралдаж, тодорхой шийдвэрийг гаргасан. Манай улсын 460 гаруй оюутан Тайваньд оршин суудаг гэх мэдээлэл байна.
Одоогоор нөхцөл байдлыг Гадаад Харилцааны Яам болон бусад холбогдох байгууллага анхааралтай ажиглаж байгаа. Монгол Улсын иргэдийг татаж авах нөхцөл үүсээгүй гэдэг мэдээлэл бий” гэлээ.