2023-07-04 13:28
Монгол Улсын Засгийн газраас 3 ээлжид шилжих эрсдэлтэй нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын асуудлыг шийдвэрлэхээр холбогдох тогтоол, шийдвэрийг баталсан. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас холбогдох яамд, агентлагуудтай хамтран хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлэх, түрээсийн зориулалтаар барилга байгууламж судлах, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зарим төсвийн эх үүсвэрийг шийдвэрлэх, засвар тохижилтын ажлуудыг зохион байгуулах чиг үүрэг хүлээн ажиллаж байна. […]