ЕМонголын рок поп урлагийн амьд домог “Хурд” хамтлаг түүхт 30 жилийн ойн тоглолтоо өнгөрсөн сард Төв цэнгэлдэх хүрээлэнд 40 гаруй мянган сонсогч фенүүддээ зориулан амжилттай зохион байгуулсан билээ. Тус тоглолтын дараа “Хурд” хамтлагийн мянга мянган сонсогч, фенүүдээс төв талбайд тоглож өгөх хүсэлтийн давалгаа цахим орчинд өрнүүлж байсан тул манай хамт олноос албан ёсоор хүсэлт тавьж, Д.Сүхбаатарын талбайд 2023 оны 07 дугаар сарын 11-нд 21:00-24:00 цагт зохион байгуулагдах “Улаанбаатарын үдэш 2023” үндэсний их баяр наадмын үдшийн шоу тоглолтын хоёрдугаар хэсэгт бүтэн тоглуулахаар боллоо.
Ийнхүү 30 жилийн турш тасралтгүй уран бүтээлээ туурвиж, үзэгч, сонсогч, үнэнч фенүүддээ хүргэж буй “Хурд” хамтлаг наадмын үдэш төв талбайд өөрсдийн хит болсон бүтээлүүдээ эгшиглүүлж, монголын ард түмэнд түүхт 30 жилийн ойн бэлгээ барина. Дашрамд дуулгахад тус тоглолтыг “UBS” телевиз өөрийн эфир болон сошиал хуудсаараа дамжуулан орон даяар төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа монгол түмэндээ хүргэх юм.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн