Үндэсний их баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан хоол, хүнсээр дамжин хүн амын дунд хоолны хордлого, хордлогот халдвар тархах, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Мал эмнэлгийн газрын дарга, хүнсний чанар, стандарт, ургамал хамгаалал, мал эмнэлгийн хяналтын 150 гаруй улсын /ахлах/ байцаагчдад чиглэл өгч, мэргэжил арга зүйгээр хангах цахим сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас зохион байгууллаа.

“Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, хүний амь нас, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, илэрсэн зөрчлийг арилгуулах, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах, зөвлөмж, зөвлөгөө өгөх чиглэлээр хяналт шалгалтыг чангатгаж ажиллах талаар үүрэг өгөв.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн