Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нутгийн зүүн хагаст үргэлжилсэн бороо орох тул болзошгүй үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Иймд: -Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах,
-Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншныг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах,
-Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх,
-Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
-Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
-Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх,
-Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ