15917f9d91f1bc4c5e78e53ee790cb2b_x3.jpg
2023-09-18 16:57
Өчигдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 21 цаг 10 минутад Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо 14 дүгээр гудамж 01 тоотод иргэн О-гийн байшинд гал гарчээ. Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн гал унтраах, автомашины жолооч ахлагч Х.Баттулга харуул ээлжнээс буугаад амарч байхдаа гал гарч байхыг харж гал унтраах анги ирэх хугацаанд […]

4ah4sr_57c2db042b6141f4863b1a4555a1bf32_x974.jpg
2023-09-18 15:56
“Санхүү, банкны эмэгтэйчүүд” төрийн бус байгууллага, Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо хамтран Улсын Их Хурлын даргын ивээл дор хоёр жил тутам зохион байгуулдаг чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд болж байна. Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх, тэдний нийгэм, эдийн засагт эзлэх байр суурь, шийдвэр гаргах түвшний оролцоо, манлайллыг төгөлдөржүүлэхэд туслах, харилцан мэдээлэл, туршлага […]

79myet_Screen_Shot_2023-09-11_at_11_16.04_copy_x974.jpg
2023-09-18 15:54
Эмээлтийн товчоон дээр өөрөө тарьсан чацарганаа зарж борлуулахаар хот руу орж ирсэн иргэнээс 1 сая төгрөг хувь дансаар авсан гэх холбогдох албаны ажилтан нь Нийслэлийн мал эмнэлгийн газар /НМЭГ/-ын ажилтан байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтэс дээр шалгаж дуусаад Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шилжүүлжээ. Улмаар НМЭГ-ын Мал эмнэлгийн хяналтын цэгийн улсын байцаагч […]

3_20220701111319.jpg
2023-09-18 15:53
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 11-17-нд нийслэлийн найман дүүрэг, 14 аймгийн 22 суманд 43 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хүний үйл ажиллагаатай ес гал түймрийн тохиолдол 32 биологийн гаралтай аюулт үзэгдэл нэг геологийн гаралтай аюулт үзэгдэл хоёр гарчээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас зургаан хүн нас барж, дөрвөн хүн бэртэж, гэмтсэн харамсалтай […]

ywgzdx_koyFi2OxSF05mVPPSLM5_x974-1280x908.jpg
2023-09-18 15:50
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан, Сэлэнгэ, тариалангийн бүс нутгийн бүтээн байгуулалт Дархан-Сэлэнгэ авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэр боомт чиглэлд тавьж буй 120.85 км хатуу хучилттай авто замын ажлын явцтай танилцлаа. Тус зам нь Сэлэнгэ аймгийн ургацын гол бүс нутгийг холбож буй ач холбогдолтойгоос гадна Европ Азийг холбосон замын чухал хэсэгт тооцогдож байна. Замыг “Монгол LJ зам […]

15d101e13e31b775901f8524655a7be8.jpg
2023-09-18 15:47
Ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх болон цагдан хорих, баривчлах, саатуулах шийдвэрийг биелүүлэх ажиллагаатай прокурорын байгууллагаас өнгөрсөн сард 500 удаа танилцаж, 28 шалгалт, зургаан судалгаа хийжээ. Хяналтын ажлын явцад холбогдох хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 109 зөрчлийг илрүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад есөн […]

1d973895d636c57014a2cec8efd5925d.jpg
2023-09-18 15:43
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дэвжээх нь: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг бүх нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлт, […]

3cd14d_Cuba_x974-1280x854.jpg
2023-09-18 15:39
Боловсрол, Шинжлэх Ухааны сайд энэ өдрүүдэд Бүгд Найрамдах Куба Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд өчигдөр Кубын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын дэд сайд Ана Фресита Фрага болон Дээд боловсролын сайд Уолтер Балужа Гарсиа нартай уулзлаа. Уулзалтаар Кубын тал тэтгэлгээр Кубад суралцуулах Монгол оюутны тоог нэмэгдүүлэн тав болгож байгаагаа мэдэгдэв. Харин манай талаас Монгол Улсад тэтгэлгээр суралцах […]

images-5.jpg
2023-09-18 15:38
Киоск машинд авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээ нэвтрүүлсэн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө. Тэрбээр “Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулсан. Хоёр иргэн киоск машин дээр очоод авто тээврийн хэрэгслийнхээ нэрийг оруулаад, шууд шилжүүлэх боломжийг бүрдүүлж байна. Төрийн үйлчилгээний хурдан цэг улсын хэмжээнд 125 байгуулагдсан. Хурдан цэгийн оператор дээр очоод тээврийн хэрэгслийн гэрчилгээг шууд […]

k85tqy_378892963_697752135723696_711714551008125840_n_x974-1280x746.jpg
2023-09-18 15:36
ОХУ-ын Владивосток хотноо энэ оны есдүгээр сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн VIII чуулга уулзалтад Элчин сайд Ө.Энхтүвшин, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй Монголын төлөөлөгчдийг дагалдан оролцов. Энэ хүрээнд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.В.Левитин нартай уулзалт хийсэн. Эдгээр […]