Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хадгалах үйлчилгээг АТҮТ-өөс нэвтрүүлжээ.
Тодруулбал өмнө нь ашиглаж байсан тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 90 хүртэл хоногоор хадгалдаг болж байна.
Ингэснээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд ашиглаж байсан тээврийн хэрэгслийн улсын дугаарыг авч үлдээд дараагийн машинд тавих, хил гааль дээр бүртгэлтэй дугаараа хадгалуулаад дараагийн машиндаа ашиглах боломжтой боллоо.
Уг үйлчилгээг авах бол Авто Тээврийн Үндэсний Төвийн салбаруудад хандах юм байна.