Улаанбаатар хотын энэ оны наймдугаар сарын орон сууцны үнийн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос өглөө.
Энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотод орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 7.1 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар өсжээ. Тухайлбал шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.72 сая төгрөгийн ханштай байна. Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ хамгийн өндөр буюу 4.01 сая төгрөг байна.
Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнийг төвийн зургаан дүүргээр харуулбал
- Хан-Уул дүүрэг 4.01 сая төгрөг
- Чингэлтэй дүүрэг 3.86 сая төгрөг
- Сүхбаатар дүүрэг 3.68 сая төгрөг
- Баянгол дүүрэг 3.53 сая төгрөг
- Баянзүрх дүүрэг 3.30 сая төгрөг
- Сонгинохайрхан дүүрэг 2.79 сая төгрөг гэсэн ханштай байгаа аж.
Тэгвэл хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.38 сая төгрөгийн ханштай байгаа бөгөөд Чингилтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 4.12 сая төгрөг.
Хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнийг төвийн зургаан дүүргээр харуулбал
- Чингэлтэй дүүрэг 4.12 сая төгрөг
- Хан-Уул дүүрэг 3.67 сая төгрөг
- Сүхбаатар дүүрэг 3.6 сая төгрөг
- Баянзүрх дүүрэг 3.16 сая төгрөг
- Баянгол дүүрэг 3.10 сая төгрөг
- Сонгинохайрхан дүүрэг 2.56 сая төгрөгийн ханштай байгаа юм.
Долдугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж 3.69 сая төгрөгийн ханштай байжээ. Тэгвэл наймдугаар сард 30 мянган төгрөгөөр нэмэгдсэн юм.
Харин Чингэлтэй дүүрэгт шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ долдугаар сард 3.43 сая төгрөг байсан бол өнгөрсөн сард 430 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.