DpS9vrEUwAA9m4T_20191225084238.jpg
2023-09-18 15:34
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос хийж буй парк шинэчлэлтийн ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд явах Skywell загварын 20 цахилгаан автобуснууд нэмж орж иржээ. Ингэснээр энэ онд нийт 55 цахилгаан автобус ирээд байна. Нийслэлийн Нийтийн Тээврийн газраас тухайн автобуснуудын үйлчилгээнд гарах чиглэл, маршрут төлөвлөлт, смарт карт уншигч суулгах зэрэг бэлтгэл ажлаа ханган […]

2023-09-18 15:29
БНХАУ-д “Улаанбаатарын үдэш” дуугаар нэрд гараад буй Төвөдийн өөртөө засах орны Хөх нуурт нутагладаг малчин гаралтай ээж, хүү хоёр Улаанбаатар хотод иржээ. Тэдний клипийн зураг авалт нь Улаанбаатар хот болон хот орчимд хийгдэж байгааг Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас мэдээллээ. Монгол орны байгаль, соёл урлагийг сурталчлан таниулж буй ээж, хүү хоёрын хамтлаг БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран ажиллах саналуудаа […]

62021bc0bb991bfe7b2424463d155768b685c670.jpeg
2023-09-18 15:27
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны есдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 109 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, хоёр гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 70 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгааг мэдээллээ. Түүнчлэн эрүүгийн […]

images-4.jpg
2023-09-18 15:23
Цагдаагийн байгууллага “Шувуу” ажиллагааны хүрээнд олон улсын хэмжээнд 92 этгээд эрэн сурвалжилж байгаагаас 2023 оны есдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар Интерполын “Улаан булант” зар мэдээгээр 4, “Хөх булант” зар мэдээгээр 46, нийт 50 этгээдийг олж тогтоон, олон улсын эрэн сурвалжлалтыг зогсоожээ. Цагдаагийн байгууллага олж тогтоосон этгээдүүдэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, одоогийн байдлаар 28 этгээдэд холбогдох […]

d9d4f495e875a2e075a1a4a6e1b9770f.jpg
2023-09-18 15:19
Хүний эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой асуудал нийгэмд шүүмжлэл дагуулж буй.  Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдэгдэл хийхдээ “Зүрх нь зогсоогүй амьд хүнээс эд, эрхтнийг нь авсан мэтээр мэдээлэл түгээж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл юм” гэжээ. Мөн тэрбээр “Эрүүл Мэндийн Яамны зүгээс мэдээллийг авсан даруйд уг асуудлаар дүгнэлт гаргах баг томилж, хяналт шалгалтын үйл ажиллагааг […]

politic-mn-img-163641165910.jpg
2023-09-18 15:09
Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Цочир хүйтрэлээр ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүй тул хадланчид, тариаланчдыг урьдчилан хамгаалах арга хэмжээ авахыг анхааруулав. Тодруулбал өнөө шөнө буюу 2023.09.18-19-нд шилжих шөнө Архангайн нутаг, Хөвсгөл, Төв аймгийн нутгийн зүүн, Булган, Өвөрхангайн хойд хэсгээр хөрсөн дээр 0…-5 градус […]

new_d3553464dd8eed04aa4eef761f9f93bc418a8813.jpg
2023-09-15 13:31
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний найман сарын голлох үзүүлэлтүүдийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. 2022-2023 оны хичээлийн жилд бүх шатны сургалтын байгууллагыг нийт 136 мянган хүн төгсжээ. Үүний 52.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж буй аж. Үүнд ЕБС- 92.7 мянга Техник болон мэргэжлийн боловсролын байгууллага -19.9 мянга Их, дээд сургууль, коллеж- 23.3 мянган хүн […]

download-5.jpg
2023-09-15 13:29
Оршин суух газраасаа сураггүй алга болсон Э.Мандал хүүг Хан-Уул дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрээс өчигдөр орой 19:18 цагт цагдаагийн алба хаагчид олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн болохыг ЦЕГ-ын ХМТ-өөс мэдэгдлээ. 2023 оны есдүгээр сарын 13-ны өдөр 11 настай, хүү гэрээсээ гараад сураггүй алга болсныг эрэн хайж байгаа тухай мэдээлж байв. Мэдээлэл ирүүлж, хамтран ажилласан иргэдэд […]

7i9z78_libya_disaster_x974-1280x720.jpg
2023-09-15 13:25
Ням гарагт Умард Африкийн Ливи улсын тэнгисийн эрэг орчмын газар нутгийг Даниэл хар салхи дайрах үеэр хүчтэй аадар бороо орсон юм. Үүний улмаас хуучирч муудсан хоёр том далан эвдэрч, цүнами маягийн асар хүчтэй үер буужээ. Уг гамшигт хамгийн ихээр хохирсон Газар дундын тэнгисийн эргийн Дерна хотод амиа алдсан нь батлагдсан хүний тоо 5,000 даваад байна. […]

.jpg
2023-09-15 13:24
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний найман сарын голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд танилцууллаа. Мөнгөний нийлүүлэлт (М2) энэ оны наймдугаар сард 32.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.7 их наяд төгрөгөөр буюу 21% нэмэгджээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад: Анхаарал хандуулах зээлийн өрийн […]