Эмээлтийн товчоон дээр өөрөө тарьсан чацарганаа зарж борлуулахаар хот руу орж ирсэн иргэнээс 1 сая төгрөг хувь дансаар авсан гэх холбогдох албаны ажилтан нь Нийслэлийн мал эмнэлгийн газар /НМЭГ/-ын ажилтан байсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтэс дээр шалгаж дуусаад Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шилжүүлжээ.
Улмаар НМЭГ-ын Мал эмнэлгийн хяналтын цэгийн улсын байцаагч “Х” нь “Эмээлт” захын шалган нэвтрүүлэх цэгт үүрэг гүйцэтгэж байхдаа өөрийн албан тушаалын тодорхойлолтод хамаарахгүй чиг үүргийг хэрэгжүүлэн хясан боогдуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд иргэн “Э”-аас хахууль авсан гэх хэргийг АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Эх сурвалж: АТГ