Нисэх, Яармагийн нийтийн тээврийн цагийн хуваарьт өнөөдрөөс өөрчлөлт оруулжээ

2023-09-19 11:36
8b7df714eb9fa39539c7cc1e4ed3638e

Нисэх, Яармагийн иргэдийн үйлчлүүлдэг нийтийн тээврийн гурван чиглэлийн цагийн хуваарьт өнөөдрөөс өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал Наадамчдын зам, Нисэх, Яармагийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ өмнө нь 06:20 цагаас эхэлдэг байсан бол 06:00 цагаас иргэдэд үйлчилж эхэллээ.

Тухайн чиглэлүүд нь:

  • Ч:7 “Нисэх-МУБИС-Ард кино театр”
  • Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Хүнсний 4 дэлгүүр”
  • Ч:77 “Нисэх-Яармаг-120 мянгат”.

Эдгээр чиглэлд нийт 42 автобус явдаг байна.

Харин өчигдөр шинээр ирсэн Skywell загварын 20 цахилгаан автобусанд смарт карт уншигч суулгах зэрэг бэлтгэл ажлаа хангаж дуусаад үйлчилгээнд явуулах аж.