Angela-Merkel.jpg

2017-11-03 12:16
Германы канцлер Ангела Меркель “Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг тэргүүллээ. Хоёрдугаар байрт Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй оржээ. Харин гуравдугаарт “Microsoft”-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтсийнг гэргий Мелинда Гейтс орсон бол “Facebook”-ийн үйлдлийн захирал Шерил Сэндберг, “General Motors”-ын ерөнхий захирал Мэри Барра нар айргийн тавд бичигджээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн охин, Цагаан ордны ахлах […]

terror.jpg

2017-11-03 12:07
“Исламын улс” алан хядах бүлэглэл хэд хоногийн өмнө Нью-Йоркийн төвд болсон алан хядах ажиллагааны хариуцлагыг хүлээлээ. Энэ тухай “Reuters” агентлаг өнөөдөр (2017.11.03) мэдээлсэн байна. Үүнээс өмнөхөн “The New York Times” сонинд алан хядах ажиллагааг гүйцэтгэсэн, Узбекистаны иргэн Сайфулло Саипов Исламын улсын суртал ухуулгын нөлөөн дор халдлагаа үйлдсэн гэдгийг мөрдөгчдөд хэлжээ. Саипов суртал ухуулгын материалыг өөрийнхөө […]

TRUMP-1.jpg

2017-11-03 12:05
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ногоон картны сугалааг цуцлахыг уриаллаа. Урьдчилсан мэдээллээс үзэхэд өнгөрсөн мягмар гаргат Манхэттенд террорист халдлага үйлдсэн Сайфулло Саипов гэгч энэхүү сугалаагаар 2010 онд тус улсад байнга оршин суух эрхтэй болжээ. Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд хандаж хэлсэн үгэндээ “Өнөөдөр би олон төрлийн сунгалааны хөтөлбөрийг зогсоох үйл явцыг эхлүүлж байна. Би конгрессоос энэхүү хөтөлбөрөөс […]

julia.jpg

2017-11-03 10:57
Итгэхэд хэцүү ч гэлээ Жулия Робертс 10 дугаар сарын 28-нд 50 насыг зоогложээ. Жүжигчин бүсгүй энэ өдрөө гэр бүлийнхээ хүрээнд даруухан өнгөрүүлсэн бөгөөд Холливудэд албан ёсны баяр, үдэшлэг зохион байгуулсангүй. Тэр ч бүү хэл хүмүүс түүнд баярын мэнд хүргэсээр байгаад маш их дургүйцжээ. Жулия үнэндээ насны ялгаагаа олж харахгүй байгаа гэнэ. Уг нь түүний хувьд […]

beer-bike.jpg

2017-11-03 10:12
Амстердамын засаг захиргаа жуулчдын өргөн дэлгэр хэрэглэдэг “шар айргийн унадаг” дугуйг нутгийн иргэдийн гомдлоор хориглож байна. Иргэд үүнийг хэтэрхий их шуугиантай, олон нийтийн эмх журмыг зөрчиж байна гэж үзжээ. Мягмар гарагт шүүхээс хотын захиргаанд хандаж, Амстердамын төвд шар айргийн унадаг дугуй ашиглахыг хориглох шийдвэр гаргасан байна. Шүүгчдийн үзэж байгаар энэ нь олон нийтийн эмх замбарааг […]

caledonia-111.jpg

2017-11-03 10:06
Францын засаг захиргаа ирэх 2018 онд Шинэ Каледонд тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулах улс төрийн зөвшилцөлд хүрлээ. Энэ тухай BFMTV мэдээлжээ. “Өнөө орой (2017.11.02) бид улс төрийн зөвшилцөлд хүрлээ. Бидэнд итгэл найдвар төрсөн учраас энэ бол нэлээд чухал асуудал. Гэхдээ хийх өчнөөн ажил байна” хэмээн Францын Ерөнхий сайд Эдуар Филипп мэдэгджээ. Тусгаар […]

ladygaga.jpg

2017-11-02 16:06
Барууны хэвлэлүүдэд мэдээлж буйгаар өдгөө 31 настай Леди Гага 48 настай Кристиан Каринотой сүй тавьсан гэнэ. Хос хамт амьдраал нэг жил болоогүй ч дуучин бүсгүй туслахтайгаа хайр дурлалын холбоотой гэдгээ удаан хугацаанд нууж явсан гэнэ. Тиймээс ч хайртай залуугийнхаа гэрлэх саналыг хүлээн зөвшөөрчээ. Хэвлэлүүдэд мэдээлснээр сүй тавих ёслол өнгөрсөн зун болсон гэнэ. Кариногийн хувьд Гагагийн […]

airpollution.jpg

2017-11-02 14:55
Өнгөрсөн 2016 оны турш дэлхийн агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж сүүлийн 10 жилийн дундаж үзүүлэлтээс 50 хувиар давжээ. Судлаачдын олж тогтоосноор сүүлийн 800 мянган жилд СО2-ын түвшин асар их хэмжээгээр нэмэгдсэн нь хүний үйл ажиллагаа болон Эль-Ниньо (Номхон далайн экваторын бүсэд ус, агаарын даралтын хэлбэлзэх үзэгдэл)-той холбоотой гэнэ. Дэлхийн цаг уурын байгууллагаас агаар […]

trumo.jpg

2017-11-02 13:58
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Нью-Йоркт алан хядах ажиллагаа үйлдсэн хэрэгт буруутгагдаад буй Сайфулло Саиповыг цаазлах ёстой гэж жиргэжээ. Америкийн тэргүүн “Нью-Йоркийн алан хядагч баяртай байгаа бөгөөд Исламын улсын далбааг эмнэлгийн өрөөндөө өлгөж өгөхийг хүссэн юм билээ. Тэр найман хүнийг хөнөөж, 12 хүнийг ноцтойгоор шархдуулсан. ЦААЗЫН ЯЛ АВАХ ЁСТОЙ” хэмээн жиргэжээ. Үүнээс өмнөхөн Нью-Йоркийн өмнөд тойргийн […]

BOLIV.jpg

2017-11-02 13:57
Боливт Үхэгсдийн өдөр хэмээх үндэсний баярыг орон даяар тэмдэглэж байна. Хүмүүс нас барсан хүүхдүүдээ арваннэгдүгээр сарын 1-нд, нас биед хүрээд талийгаач болсон хүмүүсийг арваннэгдүгээр сарын 2-нд дурсдаг аж. Энэ өдрүүдэд tantawawasхэмээх чихэрлэг амттай, хэлбэр дүрстэй, заримдаа шанц, аньстай жигнэмэг хийж, үхэгсдэдээ хүндэтгэл үзүүлдэг. Кечуа хэлээр танта гэдэг нь талх, вава гэдэг нь хүүхэд гэсэн үг […]