Ажлын байрны зарлал нийтэлдэг Economic Job Market Rumors нэртэй сайтын мэдээллээс эмэгтэйчүүдийг үзэн ядсан утгатай санаа олж илрүүлсэн эдийн засагчид мэдэгдэл гаргасан бөгөөд үүнд мянга гаруй мэргэжил нэгтэдийн засагчид гарын үсгээ зурсан байна. Уг сайтад утгагүй, сексист тайлбар, мэдээлэл тавигдсаныг хараад мэргэжлийн эдийн засагчдийн сэтгэл түгшиж байна гэж мэдэгдэлд өгүүлжээ.
“Economic Job Market Rumors” бол ажлын байрны зарлал, тайлбар нийтэлдэг. Тайлбар тус бүр нь нууц нэрээр гардаг бөгөөд тэр болгонд ажил хайлттай холбоогүй олон тооны бүдүүлэг үг хэллэг байдаг аж. Гарын үсэг зурагчдын дунд 2015 оны Нобелийн эдийн засгийн шагналтан Ангус Дитон, Харвардын их сургуулийн эдийн засагч Кармен Рейнхарт нар байна.
Мэдэгдлийг эмэгтэйчүүдийн талаарх бодлого судалдаг хүрээлэнгийн ерөнхийлөгч Хайди Хартманн, Калифорнийн Берклийн их сургуулийн эдийн засагч Майкл Рейч нар санаачилжээ. Сайтын захиргаа үүний дараа сайтынхаа сексизмтай тэмцэж эхэлсэн гэнэ. Тэд доромжилсон үгийг шууд авч байх тусгай боттой болсон байна. Тэд энэ салбарт сексизмын томоохон асуудал байна. Үүнтэй холбоотойгоор эмэгтэйчүүдийг ажилд авахад ялгаварлан үздэг асуудлыг анзаарахгүй байгааг анхааралдаа авлаа гэж мэдэгджээ.
Харин АЕА байгууллага “эмэгтэй хүнийг үзэн ядах, гадуурхах, арьсны өнгөөр ялгаварлахыг эрс буруутгаж байна” гэж мэдэгдээд мэргэжлийн ёс зүйн асуудлыг нэгдүгээр сард дахин авч хэлэлцэх болсноо дуулгалаа.