Фото: Nicolas Economou / Globallookpress.com
Германы эрх баригчдад ойролцоогоор 30 мянган дүрвэгчдийн тухай мэдээлэл алга байна гэж Bild мэдээлэв. Эдгээр хүмүүс Германаас орогнол гуйгаад татгалзсан хариу аваад сураггүй болжээ. RTVI телевиз тодруулснаар, 2016 оны арванхоёрдугаар сард 54 мянган хүн нутаг буцаах ёстой байв. Гэтэл зөвхөн 23 мянган хүн тэтгэмж авсан бөгөөд үлдсэн нь хаашаа орсон нь тодорхойгүй алга болжээ.
Германы Дотоод хэргийн яам тэднийг бөглүү нутагт нуугдан бүгсэн эсвэл бие даан нутаг буцсан гэж үзэж байна. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Герман 130 мянган дүрвэгчээ хаашаа орсныг мэдэхгүй байсан. Дүрвэгчид заагдсан газарт очоогүй байлаа.