10484-article20200719140254-1024x653.jpg

2020-07-20 16:33
Малайзын латекс бээлий үйлдвэрлэгч гурван компанийн хөрөнгийн хэмжээ 2020 оны эхнээс хойш нийтдээ 26 тэрбум ам.доллараар нэмэгдсэн тухай Bloomberg-т мэдээлжээ. COVID-19 цар тахлын үеэр бээлийн эрэлт огцом өссөний ачаар компаниудын хувьцаа нэмэгдсэн байна. Жишээлбэл Supermax Corp. компанийн үнэт цаас 2020 онд жилийн илэрхийллээрээ 1000%-иар өссөн бол Top Glove Corp. компанийнх 389%-иар нэмэгджээ. Kossan Rubber-ийн хувцьаа […]

14-6.jpg

2020-07-18 13:05
Дэлхийн хоёрдугаар дайны аймшигт үйл явдлын дунд нэгэн үйл явдал гүн эмгэнэлтэй түүх болон мөнхөрчээ. Энэхүү үйл явдлыг дурсаж, нэгэн хөшөө байгуулсан нь Чехийн Лидице тосгонд орших 82 хүүхдийн хүрэл дурсгал юм. Мария Ухитиловагийн барьсан энэ хүрэл баримлыг 1942 оны зун нацистуудын гарт амиа алдсан хүүхдүүдэд зориулан босгожээ. 82 хүүхэд. 42 охин, 40 хүү Хелмно […]

AD-DubaiThenVsNow.jpg

2020-07-18 09:09
Өнөөдөр Дубай хот тэнгэр баганадсан олон давхар шилэн цамхгуудтай, дэлхийн ирээдүйн хотыг тодорхойлсон газар болжээ. Харин 1833 онд Дубай хот байгуулагдах үедээ ердөө л 800 хүнтэй, олонх нь загасчлал, сувд түүх ажил эрхэлдэг байжээ. Заримдаа энд бедуинууд ирж, дал модоор хийсэн энгийн урц овоохойг эзлэн амьдарна. Энэ удаад бид Дубай хэмээх дэлхийн гайхалтай хот нефтийн […]

өөөө.png

2020-07-17 17:00
Исландын Аялал жуулчлалын яам тусгай сайтаараа дамжуулан хүссэнээрээ хашгирч, таагүй бодлоо авч хаях хүсэлтэй хүмүүсийг урьж байна. “Та энэ онд олон зүйлд сэтгэл түгшиж, зовсон биз ээ. Тиймээс танд таагүй сэтгэл хөдлөлөө гаргах тохиромжтой газар хэрэгтэй” хэмээн порталд тэмдэглэсэн байна. Ийм хүсэлтэй хүмүүст зориулан Исланд улс тусгай хөтөлбөр гаргаж, илүү олон жуулчныг татахаар зорьж байна. […]

123142.jpg

2020-07-17 13:55
Шинэ Зеланд улс саяхнаас тэтгэврийн хөгшчүүдийнхээ орон сууцны эрэлтийг хангах асуудалд анхаарч эхэлжээ. Эдийн засгийн хувьд хангалуун арлын энэ улс жижиг байшинтай, зүлэг, ногоотой бүхэл бүтэн дүүрэг байгуулахаар төлөвлөж байна. Ингэхдээ бүх байшинг доорх стандартад нийцүүлэхээр заажээ. Орон сууцыг хүн бүр авч болох хэмжээний хямд байлгана. Учир нь тэтгэврийн хүмүүс тэр бүр бүхэл бүтэн байшин […]

vaktsin.png

2020-07-17 09:30
Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Молекуляр ба эсийн биологийн хүрээлэн коронавирусээр өвдөөд эдгэрсэн Москвагийн гурван оршин суугчийн цуснаас төгс вакцин бүтээхэд тус болох чухал уураг ялган авчээ. Гурван өвчтөний цусны дээжээс 28 эсрэг биет ялгаснаас тав нь вирусийг саармагжуулах шинж илэрсэн аж. Энэ нь хүн төрөлхтнийг хэрхэн аврах бол, мөн өвчтөнүүдийг эсрэг биетээр эмчлээд эхэлчихсэн үү? […]

haasjaa.jpg

2020-07-17 09:05
Дэлхийн 216 улс оронд бүртгэгдээд буй Covid-19-ийн цар тахлын улмаас өнөөдрийн байдлаар 13 сая 229 мянга 695 хүн халдвар авснаас 7 сая 691 мянга 451 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эдгэсэн бол 574 мянга 981 хүн хорвоог орхиод байна. Хэдийгээр коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдал төдийлөн сайн намжихгүй байгаа ч улс орнууд эдийн засгаа сэргээх […]

18.jpg

2020-07-16 17:00
Эрүүл мэнддээ хор хохиролгүйгээр хоолондоо нэмж болох бүтээгдэхүүнийг хоол судлаач Тамила Арсеньева танилцууллаа. Хоол судлаачийн өгүүлснээр бол исгэлэн сүүн бүтээгдэхүүн нь өлсгөлөнг хурдан дардаг, ясны эрүүл мэндэд тустай уураг, кальциар баялаг гайхалтай эх үүсвэр гэнэ. Ийм хүнс нь ходоод гэдэсний замын бичил орчинд эергээр нөлөөлж, бусад хоол хүнсийг боловсруулахад тусалдаг төдийгүй хүчиллэг байдлыг дарж, тайвшруулах […]

тэрбумтнууд.png

2020-07-16 13:30
80 гаруй тооны саятан Millionaires for humanity ил захидлаараа татварыг нь нэмж, олсон орлогыг коронавирустэй тэмцэх санд шилжүүлэх хүсэлт гаргажээ. Бизнесмэнүүд мөнгөнөөс өөр зүйлээр тусалж чадахгүй нь гэсэн байна. Бизнес эрхлэгчид татварыг нь нэмснээр аюулгүй байдал, эрүүл мэнд, өдгөө үүсээд буй бусад чухал чиглэлүүдийнх нь системийг хангана гэсэн аж. Захидлын төгсгөлд Уолт Диснейн өв залгамжлагч […]

17-2.jpg

2020-07-16 12:18
Лян Зыфу, Ли Суин нар гэрлэснийхээ дараа Хятадын Наньчун хотоос холгүйхэн орших агуйд суурьшжээ. Тэднийх гэр байшин барих мөнгөгүй, жижигхэн өрөө хөлсөлж авах ч тэнхэлгүй байсан тул энэ газрыг олж, амьдрахаар шийджээ. Цаг хугацааны явцад эхнэр нөхөр хоёр гахай, тахиа, хэдэн нохой гээд өөрийн гэсэн аж ахуйтай болжээ. Агуй дотроо тэд унтлагын өрөө, гал тогоо, […]