Японы иргэдийн олонх нь олимпийг явуулахыг хүсэхгүй байгаа нь “Киодо” агентлагаас явуулсан судалгаагаар харагджээ. Санал асуулгаар оролцогчдын олонх нь буюу 36 хувь нь ирэх жил коронавирусний нөхцөл байдал өөрчлөгдөхгүй тул наадмыг дахин нэгж жилээр хойшлуулбал зохино гэсэн байна. Харин гуравны нэг нь Токиогийн олимпийн бүрмөсөн цуцалбал зүгээр гэсэн бол 25 орчим хувь нь энэ наадмыг зохион байгуулаасай гэж хүсч байна. JNN мэдээллийн алба, мөн Asahi Shinbun сониноос явуулсан санал асуулгаар ч иргэдийн олонх нь өвчний шинэ давалгаа дэгдэхээс айж, ирэх онд ч Олимп явуулах хэрэггүй гэжээ.
ОУОХ-ноос Токиод болох зуны олимпийн наадмыг нэг жилээр хойшлуулж, 2021 оны 07 дугаар сарын 23-наас 08 дугаар сарын 08-нд явуулахаар болсон билээ.
Марта