Оксфордын их сургууль, Британийн эмийн АстраЗенека компанийн эрдэмтдийн боловсруулсан коронавирусний эсрэг вакцин аюулгүй бөгөөд өвөрмөц эсрэг биет, Т эс үүсгэх замаар дархлааны системд хоёр ч хариу урвал үзүүлж байгаа нь тогтоогджээ. Эдгээр хариу урвал нь хоёулаа коронавирусний халдвараас бие махбодыг хамгаалахад чухал нөлөөтэй юм.
1077 эрүүл хүн оролцсон эхний туршилтаар үр дүн нь харагдсан гэж анагаахын нэгэн сэтгүүлд мэдээлсэн байна. Их Британи улс 100 сая тун вакцин аль хэдийнэ захиалаад байна.