АНУ-д өнгөрсөн зууны 70-аад он хүртэл арьс өнгөний үзэл оршин тогтнож байсныг түүхчид гэрчилдэг. Харин тэр цагаас хойш хар арьст жүжигчид, эрдэмтдийг харсан хүмүүс гайхахаа больж, арьс өнгөний үзэл гаргасан хүмүүсийг ад үздэг болж эхэлсэн юм. Гэтэл Австралид бүр уугуул иргэдээ саяхныг болтол хүн гэж үздэггүй байсан гэнэ.
Аборигенчуудад яаж хандаж байсныг Порт-Аделаид хотын орон нутгийн зөвлөхийн 1977 онд олны өмнө хийсэн мэдэгдэл бодитоор нь тодорхойлж өгнө. Тэрбээр огт ичиж зовохгүйгээр “Харуудын хуулийн дагуу Аделаидаас 100 милийн радиуст бүгдийг нь хайрцагт суулгаад, хархны оронд туршилтад ашиглуулахаар улсын лаборатори руу илгээх хэрэгтэй” гэж байлаа.
Австрали тивийн абориген хүн амд зориулан Роланд Беррейж Диксон 1923 онд «прото-австралоид» гэх нэр томъёо хүртэл бодож олсон байдаг. Энэ тодорхойлолт үргэжилсээр 1962 онд европеоид, монголоид, конгой, капоид зэрэг арьс өнгө болон дурдагдса байдаг.
1962 онд “Арьсны үүсэл” бүтээл туурвисан эрдэмтэн Карлтон Кун Австралийн уугуул хүн амыг сармагчны арьстнууд гээд, шүд, эрүүний ясны бүтцээр нь ингэж тодорхойлж байлаа. Хүн төрөлхтөн сансрыг аль хэдийнэ эзэлсэн тухайн цаг үед эрдэмтэд ийм мэдэгдэл хийж байсан гээд төсөөлөөд үз дээ.
1770 онд ахмад Жеймс Кук тэргүүтэй Британийн экспедицийнхэн “Индевор” дарвуулт завиараа судалгаа хийж яваад Австралийн зүүн эргийг газрын зурагт тэмдэглэсэн юм. Англичууд Тасманы тэнгисийн булангийн эрэг дээр дөрөвдүгээр сарын 29-нд бууж, түүнийг Ботани буюу Ботаникийн гэж нэрлэсэн байдаг.
Энэ үеэс хойш тивийн уугуул омгийнхны хувьд хар бараан өдрүүд эхэлсэн юм. Англичууд Австралийг идэвхтэй судалж, ар араас нь хот байгуулж байлаа. Яг л борооны дараах мөөг шиг Мельбурн, Сидней, Брисбен хот байгуулагдаж, хэдэн арван боомт хоттой болсон байдаг.
Ингэхдээ колоничлогчид ичгүүр сонжуургүйгээр аборигенчуудыг устгаж, тэднийг хүн төст сармагчнуудын нэг төрөл гэж үзэж байв. Аборигенчуудыг тэнэг салаа, байгалийн алдаа гээд, оюун ухаангүй мулгуу, тэнүүлчин болохоор соёлт нийгмийн амьдралд дасан зохицох чадваргүй гэж байлаа.
Харин 1967 онд л тэднийг хүн гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, аборигенчуудад паспорт олгож, цагаан арьстнуудтай ижил тэнцүү эрхтэй гэж үзжээ. Гэхдээ энэ нь тэднийг цагаан арьст колоничлогчидтой бүрмөсөн ижил тэгш болгосон гэсэн үг. 1970-аад онд ч тэдэнд амьтад мэт дээрэнгүй ханддаг байжээ. Өнөөдөр ч Австраличуудын өөрсдийнхөө эрхийн төлөөх тэмцэл үргэижлсээр байна. Тус улсад жил бүр нутгийн хэл заадаг шинэ дунд сургуулиуд нээгдэж, бүр Үндэсний аборигенчуудын телевиз хүртэл ажилладаг болжээ.
https://bigpicture.ru/?p=1343290