Малайзын латекс бээлий үйлдвэрлэгч гурван компанийн хөрөнгийн хэмжээ 2020 оны эхнээс хойш нийтдээ 26 тэрбум ам.доллараар нэмэгдсэн тухай Bloomberg-т мэдээлжээ. COVID-19 цар тахлын үеэр бээлийн эрэлт огцом өссөний ачаар компаниудын хувьцаа нэмэгдсэн байна.
Жишээлбэл Supermax Corp. компанийн үнэт цаас 2020 онд жилийн илэрхийллээрээ 1000%-иар өссөн бол Top Glove Corp. компанийнх 389%-иар нэмэгджээ. Kossan Rubber-ийн хувцьаа 230%-иар өссөн байна. Малайзын зах зээлд энэ бол байж боломгүй их өсөлт гэж Bloomberg-т мэдээлжээ.
Northcape Capital Ltd.-ийн удирдлага болох Росс Кэмерон эдгээр бээлий үйлдвэрлэгчдийн ашиг 2020 оны дүнгээр 100%-иар нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа аж.
Эх сурвалж: meduza.io