10-23.jpg

2021-10-18 10:02
Их Британийн хатан хаан II Елизавета эмч нарын зөвлөмжийн дагуу архинаас татгалзжээ. 95 настай Хатан хаан өөрийн дуртай Мартиниг хоолны дэглэмээс хасч, одооноос зөвхөн Малверн булгийн рашаан уух гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр архинаас татгалзсан нь II Елизаветагийн хувийн шийдвэр байжээ. Эмч нар саяхан түүнд архинаас татгалзах нь ашигтай гэсэн зөвлөмжийг өгсөн бөгөөд Хатан хаан нэг их […]

06-40.jpg

2021-10-18 09:50
Германы  Баден-Вюртемберг  мужид баруун өмнөд хэсэгт нисдэг тэрэг осолдож, наад зах нь гурван хүн амиа алдсан гэж цагдаагийн газрын мэдээлэлд үндэслэн Bild  мэдээлэв. Эмгэнэлт явдал Бухен хотын орчимд болсон байна. Албаныхна ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

09-26.jpg

2021-10-18 09:30
Д.Трампын Шотландын элсэн манханд учруулсан хор хохирлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж эхэллээ. АНУ -ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп энд гольфын талбай барьсны улмаас Шотландын зүүн хойд хэсэгт орших элсэн манхан хэр их хохирол амссан болохыг хиймэл дагуулаас авсан зургуудаас харуулан Business Insider хөндсөн байна. Энэхүү гольфын талбайг Шотландын Абердиншир хотод 2012 онд нээсэн бөгөөд […]

08-33.jpg

2021-10-18 09:18
Хятад энэ оны 8-р сард цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай хэт авианы пуужин туршсан нь АНУ-ын тагнуулчдыг гайхшрууллаа гэж Financial Times сонин тагнуулын эх сурвалжаас иш татан мэдээлжээ. Сонины мэдээнд БНХАУ АНУ-ын тагнуулчдыг гайхшруулсан сансрын дэвшилтэт чадавхийг харуулсан хэмээн бичсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын тал пуужин төлөвлөсөн зорилгодоо хүрч чадаагүй ч Хятад хэт авианы зэвсэг […]

07-34.jpg

2021-10-18 08:47
Жүжигчин Юлия Пересильд, найруулагч Клим Шипенко нар Олон улсын сансрын станцад хоёр долоо хоногийн зураг авалт хийснийхээ дараа сансрын нисэгч Олег Новицкийн хамт Олон улсын сансрын станцад хоёр долоо хоног зураг авсныхаа дараа өчигдөр дэлхий рүү буцаж ирсэн талаар “Роскосмос” вэбсайт мэдээлэв. Пересильд, Шипенко, Новицкий нар Ням гарагийн өглөө Олон улсын сансрын станцыг орхиж, “Союз МС-18” хөлгөөр 07:35 цагт […]

11-16.jpg

2021-10-15 17:53
АНУ -ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон цусны хордлогын улмаас Калифорниа мужийн эмнэлэгт хүргэгджээ. Энэ тухай пүрэв гаригт CNN телевизийн суваг мэдээлэв. Клинтон цусан дахь сепсис (цусны хордлого) халдвараар өвчилж, антибиотик эмчилгээ хийлгэж байгаа тухай телевизийн мэдээнд өгүүлжээ. Өмнө нь Ерөнхийлөгч асныг коронавирусийн халдвар авч бие нь хүндэрсэн гэх мэдээлэл гарсныг хэвлэлийн төлөөлөгч нь үгүйсгэлээ. 75 настай Клинтон […]

03-54.jpg

2021-10-15 17:03
Үнэтэй машин эзэмшигчдээс машин авч унадаг видео блогч Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын үеэл дүүгээс $300 мянгын үнэтэй Ferrari Spider хөлслөн авчээ. Али Махлуф 20 гаруйхан настай. Аравдугаар сарын эхээр блогч Даниэль Мак бичлэг хийхдээ тансаг автомашин эзэмшигчээс нэг асуулт асуусан нь “Та юугаар орлого олдог вэ? Энэ машиныг яаж авсан бэ?” гэсэн байлаа. Махлуфын хувьд […]

01-61.jpg

2021-10-15 15:05
«Талибан» хөдөлгөөнөөс томилогдсон Афганистаны Засгийн газар ой мод огтлох, мод хууль бусаар хил нэвтрүүлэхийг хориглох зарлигийн төсөл гаргасан талаар талибуудын төлөөлөгч Забиулла Мужахид мэдэгджээ. “Ой мод огтлох, түүнийг худалдан борлуулалт, тээвэрлэхийг урьдын адил бүрэн хориглоно. Хууль сахиулах байгууллага болон орон нутгийн засаг захиргаа түүний хэрэгжилтэд хатуу хяналт тавих ёстой” гэжээ. Афганистаны газар нутгийн 5 орчим […]

07-31.jpg

2021-10-15 14:30
2021 Аравдугаар сарын 13.  Конгсберг (Норвеги)-ийн төвд орой цагдаа нар нум сумаар харвасан нэгэн эрэгтэйг саатуулав. Уг халдлагын улмаас 5 хүн амиа алдаж, 2 нь шархадсан юм. Халдлагыг Конгсберг хотод амьдардаг, Данийн иргэн 37 настай этгээд үйлджээ. Сэжигтэн этгээд ганцаараа халдсан хийсэн байна. Норвегийн цагдаа Конгсбергт болсон халдлагыг алан хядах ажиллагаа гэж нэрлэв. Дөрөвдүгээр сарын […]

01-60.jpg

2021-10-15 11:55
Хятадын шинжээчид шинэ коронавирусний гарал үүслийг тодруулах зорилгоор 2019 оны сүүлчээр Ухань хотын оршин суугчдаас авсан цусны дээжүүдийг ойрын хугацаанд судлахаар бэлтгэж байгаа тухай “CNN” суваг тус улсын  Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны төлөөлөгчийн мэдэгдлээс эш татан мэдээлжээ. Тус сувгаар мэдээлснээр, коронавирус Хятадад тархаж эхэлсэн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн таамаглаж буй 2019 […]