БНАСАУ шумбагч онгоцны баллистик пуужин (SLBM) туршсан гэж сэжиглэж байна гэж Өмнөд Солонгосын Тона Илбо сонин цэргийн эх сурвалжаас иш татан мэдээлэв.
Мягмар гарагт Өмнөд Солонгосын цэргийнхэн БНАСАУ үл таних бүрхүүлийг Япон тэнгис рүү буудсан гэж мэдэгджээ. Үүний дараа энэ нь баллистик пуужин байсан хэмээн зарласан байна.
Мөн Японы Ерөнхий сайд Фумио Кишида “Умард Солонгосоос Япон тэнгисийн чиглэлд хоёр пуужин харвасан бөгөөд энэ нь баллистик пуужин байх магадлал өндөр байна. Шумбагч онгоцны баллистик пуужингийн туршилт хийсэн гэж таамаглаж байна” хэмээн хэлснийг Өмнөд Солонгосын өөр сонин иш татан мэдээлжээ.
Хойд Солонгосын Синпо хотод хөөргөсөн гэж таамаглаж буй газраас шумбагч онгоц барих усан онгоцны үйлдвэр байдаг. Чухам эндээс л SLBM -ийг хэд хэдэн удаа хөөргөсөн гэж талууд үзэж байгаа аж.