06-1.jpg

2021-08-19 17:29
Коронавируст халдварын тархалт сүүлийн үед эрчимжиж байгаа. Сүүлийн 24 цагт нийслэлд 1275 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн нэг сарын хугацаанд хамгийн олон хүн халдвар авсан тохиолдол болов. Сүүлийн нэг сард нийслэлд өдөртөө халдварын 220-400 тохиолдол бүртгэгдэж байсан бол өнөөдөр  600 хүн шинээр өвчилөөд байна. Улсын хэмжээнд ч мөн долдугаар сарын 19-нөөс хойш 957-1500 тохиолдол шинээр бүртгэгдэж байсан бол өнгөрсөн […]

01-102.jpg

2021-08-19 17:09
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 105 га талбайд ойг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулаад байна. Нийт нөхөн сэргээсэн талбайн 30 га талбайд  ойжуулалт хийсэн бол  50 га-д ойн зурвас, 25 га талбайд ногоон зурвас байгууллаа. Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийг эрх бүхий аж ахуй нэгжээр гүйцэтгүүлэн Нийслэлийн Байгаль орчны газраас […]

07-33.jpg

2021-08-19 16:41
Автомашингүй өдрийг энэ сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон талаар нийслэлийн Хэвлэлийн албанаас мэдээллээ. Тухайлбал, энэ өдрүүдэд Энхтайвны өргөн чөлөөнд (Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл) хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болжээ. Харин бусад замаар тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчлэх юм байна. Дэлхий даяар жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон […]

05-51.jpg

2021-08-19 16:27
Барилгын политехник коллежийн чадамжийн төвийн нээлт өнөөдөр боллоо. Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр ХНХЯ-наас хэрэгжүүлсэн “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд Барилгын Политехник Коллежид 1,733 м2 талбай бүхий 2 давхар Чадамжийн төвийг “Тед констракшн” ХХК гүйцэтгэн барьж энэ онд ашиглалтад оруулсан. Чадамжийн төв нь барилгын салбарын долоон мэргэжлийн 10 дадлагын газар, нэг лаборатори, нийт 12 том, […]

03-72.jpg

2021-08-19 15:27
Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойрог болон урд, хойд хэсгийн замыг хэсэгчлэн хааж, засварлаж байгаа. Хуваарийн дагуу зам засварын ажлын сүүлийн хэсэг болох урд хэсгийг 2021 оны наймдугаар сарын 19-ний 23:00 цагаас наймдугаар сарын 23-ны 07:00 цаг хүртэл хааж, засварлана. Иймд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зөвлөж байна.

02-87.jpg

2021-08-19 15:04
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийслэлд зөвшөөрөлгүй гараашуудыг албадан буулгаж, газар чөлөөлөх ажлыг хийж буй. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Голден парк хотхоны хойд талд байрлах нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй газар ашиглаж буй 43 ширхэг тоосгон гараашийг тус дүүргийн Засаг даргын 2021 оны А/308, А/309 дүгээр захирамжид үндэслэн албадан чөлөөлж эхэлжээ. Тус гараашуудыг чөлөөлснөөр […]

01-100.jpg

2021-08-19 15:01
Токиогийн олимпоос мөнгөн медөль авч ирсэн Саиед Моллеайн асуудлаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц мэдээлэл өглөө. Засгийн газар наймдугаар сарын 4-нд Олимпоос медаль хүртсэн тамирчинд орон сууц олгох тухай тусгасан. Мөн мөнгөн медаль хүртсэн тамирчинд нэг удаагийн мөнгөн урамшуулал болох 60 сая төгрөг, түүнээс гадна сар бүрийн урамшуулал гурван сая төгрөгийг 2022 оны нэгдүгээр сараас олгох […]

01.jpg

2021-08-19 12:40
Монгол орны байгаль, цаг уурын өвөрмөц орчинд дасан зохицсон ховор амьтдыг тоо хэмжээтэй агнах зөвшөөрөл олгож, байгалийн үзэсгэлэн бүхий төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харгалздаг Байгаль орчны сайд нар албан тушаалаа өгөөд АТГ-ын үүдийг сахисан тохиолдол цөөнгүй. Зарим төрлийн тусгай зөвшөөрөл, мэргэжлийн байгууллагын 19 төрлийн эрхийн гэрчилгээг олгож, Засгийн газрын тусгай сан, төвүүд […]

01-98.jpg

2021-08-19 12:26
“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар “ТОСК” ТӨХХК-ийн Орон сууц ашиглалтын хэлтсийн дарга З.Энх-Оргилтой ярилцлаа. -“ТОСК” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн талаар ярилцлагаа эхлэх үү? -“ТОСК” ТӨХХК нь хүн амыг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах, зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн орон сууцны хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хуулиар олгосон […]

01-97.jpg

2021-08-19 12:13
НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн соёл, урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгааг хийж байна.   Энэ талаар Нийслэлийн Соёл, урлагийн газрын соёлын хэлтсийн дарга С.Дэлгэрмаатай ярилцлаа. -Бэлхийн ам дахь Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа хэзээнээс эхэлсэн бэ.  Судалгааны ажил ямар шатандаа яваа вэ? -Нийслэлийн түүх соёлын, үл хөдлөх дурсгалуудаа сэргээн засварлах, […]