Коронавируст халдварын тархалт сүүлийн үед эрчимжиж байгаа. Сүүлийн 24 цагт нийслэлд 1275 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн нэг сарын хугацаанд хамгийн олон хүн халдвар авсан тохиолдол болов. Сүүлийн нэг сард нийслэлд өдөртөө халдварын 220-400 тохиолдол бүртгэгдэж байсан бол өнөөдөр 600 хүн шинээр өвчилөөд байна.
Улсын хэмжээнд ч мөн долдугаар сарын 19-нөөс хойш 957-1500 тохиолдол шинээр бүртгэгдэж байсан бол өнгөрсөн хоногт энэ тоо огцом нэмэгдэж 1875-д хүрлээ. Халдварын тархалт нэмэгдэх шалтгаан нь хүмүүсийн бөөгнөрөл үүсгэсэн арга хэмжээ, коронавирусийн дельта хувилбарын давлагаатай холбоотой гэдгийг албаныхан мэдээлсээр байгаа.
Халдвар олноор нэмэгдэж, ялангуяа дельта вирус тархаад буй энэ үед буюу 10 гаруй хоногийн дараа цэцэрлэг, сургууль танхимаар хичээллэж эхлэх юм. Тиймээс эцэг, эхчүүдийг хүүхдүүдээ олон үн цугласан газраар дагуулж явахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг Эрүүл мэндийн байгууллагууд сануулж байна.