Британийн паабуудад шар айрагны нийлүүлэлтэд асуудал үүсжээ. Зарим уушийн газарт архи, шар айрагны нөөц дууссан байна. Учир нь тус улсад ачаа тээвэрлэлт эрхэлдэг жолооч нарын тоо буурсантай холбоотой. Энэ нь COVID-19 цар тахлаас болсон гэнэ.
Ялангуяа шар айрагны брэндийн тодорхой үүрэг бүхий сүлжээ баарууд хамгийн ихээр өртөж байна.
Шотландад ч мөн нийлүүлэлтийн нөхцөл байдал хүнд байна. Тус улсад тусгай зөвшөөрөлтэйгөөр худалдаа хийдэг The Scottish Licensed Trade Association өнгөрсөн долоо хоногоос эхлэн шар айрагны нийлүүлэлтээ зогсоосон буюу багасгасан аж.
Цаашид уух юмны нийлүүлэлтэд улам хүндрэл гарах төлөвтэй байна. Ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг жолооч нар ажил хаяжээ. Тухайлбал, Heineken брэндийн ундаа зөөвөрлөдөг жолооч нар GXO Logistics Drinks ложистикийн компанийн санал болгосон цалингийн нөхцөлтэй санал нийлэхгүй байна.
Эх сурвалж: Mir24.tv