Турк улсад ирэх сард болох “Buying Mission Program” үзэсгэлэн худалдаанд манай улсаас ААН-үүд оролцох боломжтой талаар МҮХАҮТ-аас мэдээллээ. Турк улсын Худалдааны яамны дэмжлэгтэй зохион байгуулах тус үзэсгэлэн худалдааны хөтөлбөрийг танилцуулбал:
- Измир хотноо нэхмэл болон хувцас нийлүүлэгч, мөн технологийн үзэсгэлэн болох бол
- Истанбул хотноо “Zuchex” брэндийн олон улсын гэр ахуй, гал тогооны хэрэгслийн үзэсгэлэн,
- Измир хотноо “Shoexpo” гутал цүнхний үзэсгэлэн гарах аж.
Үзэсгэлэн худалдаанд оролцогчид В2В нүүр тулсан бизнес уулзалт хийж, үзэсгэлэн үзэхээс гадна хүсвэл үйлдвэрлэлийн байгууламжтай танилцах боломжтой аж. Оролцогчдын зочид буудлын зардлыг БНТУ-ын Худалдааны яамнаас хариуцаж байна. Манай улсаас оролцох ААН, компаниудыг энэ сард бүртгэж буй талаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас мэдээллээ.