Шведийн Линчёпингийн их сургуулийн биологийн эрдэмтэд зарим хүн яагаад архи уух хүслээ дийлдэггүй болохыг тогтоожээ. Хүн хэдий өөрийгөө хорьсон ч уух хүсэл төрөөд байдаг нь мэдрэлийн бүлэг эстэй холбоотой болохыг судлаад, судалгааны үр дүнгээ Science Advances сэтгүүлд нийтэлсэн байна.
Био анагаах ухаан, клиникийн шинжлэх ухааны факультетийн сэтгэл зүйн профессор Маркус Хайлиг тэргүүнтэй эрдэмтэд хархан дээр мэдрэл, биологийн судалгаа явуулаад, тархинд өөрийгөө хязгаарлах чадвар, зогсохгүй байх чадварын ялгааг тодорхойлдог мэдрэлийн эс байдгийг тогтоожээ.
Өмнө нь архидалтын үндсэн шалтгаан нь архи уухтай холбоотой гэж мэдээлж байсан юм. Хүүхэд архи уухгүй байвал, эрсдэлийн хүчин зүйл их, удамшилтай байсан ч энэ өвчин нэмэгддэггүй гэж байсан юм. Гэвч хүмүүс архийг янз бүрээр хүлээн авдаг болох нь тогтоогджээ. Тухайлбал, зарим нь архины хамаарал бий болдог бол заримд нь удаан хугацааны туршид ямар нэгэн өөрчлөлт гардаггүй байна.
Эх сурвалж: Кp.ru