БНСУ: Улаанбаатар-Сөүл чиглэлийн наймдугаар сарын 24, 26-ны нислэгт зорчигч тээвэрлэхгүй

2021-08-20 08:37
02

Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдоос КОВИД-19 халдварын тохиолдол батлагдах нь өссөөр байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор БНСУ-ын Хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу наймдугаар сарын 24, 26-ны өдрийн нислэгээр Улаанбаатар-Сөүл чиглэлд зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан байна.

Иймд дээрх өдрүүдэд Улаанбаатараас Сөүл чиглэлийн тийз авсан зорчигчид тухайн газартаа хандана уу.  Харин Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгт ямар нэг өөрчлөлт ороогүй байна.

Эх сурвалж: МИАТ ТӨХК

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй