07-28.jpg

2021-09-16 09:27
2021 оны есдүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Халдварт өвчин судлалын үндэсний төв КОВИД-19 халдварын PCR шинжилгээ хийгдэхгүй болохыг албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ. ХӨСҮТ өдөр бүрийн 09:00-11:00 цагийн хооронд иргэдээс шинжилгээ авдаг. Гэвч энэ өдрүүдэд яагаад шинжилгээ авахгүй вэ гэдгээ тус төв тайлбарлаагүй байна.

06-34.jpg

2021-09-16 09:14
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны  хаярьяа Боловсролын хүрээлэн МУИС-ын Эмерит профессор, Академич С.Нарангэрэлийн 2015 онд нийтийн хүртээл болгосон “Монголчуудын ёс суртахууны цагаан толгой” бүтээлийг энэ оны төрийн шагналд дэвшүүлэхээр болжээ. Хүрээлэнгийн Эрдмийн зөвлөл энэ сарын 14-ны өдөр Академич С.Нарангэрэлийн “Монголчуудын ёс суртахууны цагаан толгой” бүтээлийн нэрийг дэвшүүлэхээр нууц санал хураасан бөгөөд бүтээл Эрдмийн зөвлөлийн гишүүдээс […]

05-41.jpg

2021-09-16 09:09
“Утаагүй, угааргүй, ухаалаг хэрэглэе” уриатай “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” гурван сарын аяны нээлт өчигөдөр боллоо. Аяныг  Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, НЗДТГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, “Таван толгой түлш” XXК болон бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй юм. “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны нээлтийн […]

03.jpg

2021-09-16 08:48
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Эмээлт дэх мал нядалгааны газруудаас малын гаралтай хог хаягдал их хэмжээгээр гарч, ил задгай хаягдан, Эмээлт орчмыг олон жил бохирдуулсан. Малын сэг зэмээс үүдэн махчин шувууд ихээр цугларснаар онгоцны хөөрөх, буух хөдөлгөөнд саад учруулдаг байжээ. Иймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ил задгай хур хог хаягдлыг цэвэрлэх, мал нядалгаа хийдэг аж ахуй нэгж, […]

01-55.jpg

2021-09-15 18:14
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлийн 200 мянга орчим өрхийн хэрэглээ болсон сайжруулан түлшний нөөц, түгээлт, борлуулалт, хэрэглэх зааварчилгаа, аюулгүй ажиллагааг хангуулахаар холбогдох албаныхан хамтран “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяныг өнөөдөр эхлүүлж байна. Засгийн газар 2019 оноос эхлэн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс хэрэглэхийг хориглон, гэр хорооллын айл өрхийг сүүлийн 2 жил сайжруулсан түлшээр бүрэн […]

04-43.jpg

2021-09-15 18:02
Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж, хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой шийдлүүдийг хэрэгжүүлэхээр тогтлоо. Алтанбулаг чөлөөт бүс нь 500 га талбайтайгаас өдгөө 10 га талбайд нь 20 гаруй аж ахуйн нэгж байнгын үйл ажиллагаа явуулж байна. Чөлөөт бүсийн бараа эргэлт 2019 онд 5.5 сая ам.доллар байсан […]

02-54.jpg

2021-09-15 17:44
Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг авлигын хэргээр шалгагдаж эхлээд 10 гаруй хонож байна. Өнөөдөр Засгийн газрын  хуралдаанаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Засгийн газраас өнгөрөгч долдугаар сард авлига, хүнд суртлыг таслан зогсоож, авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэгт иргэдээс газар зохион байгуулалт, олголт, чөлөөлөлттэй холбоотой гомдол, мэдээлэл […]

02-52.jpg

2021-09-15 17:20
НОБГ-ын нийслэлийн Аврах ангиас нийслэлийн хүрээний анги салбаруудын алба хаагчдад зориулан зохион байгуулж байгаа эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалт үргэлжилж байна. Сургалтаар амилуулах суурь тусламж, аврах амьсгал хийх аргууд, яаралтай анхны тусламж үзүүлэх, боолт хийх аргууд, биеийн халуун хэмжих арга зүй, амин үзүүлэлтийг хэмжих арга зүй, үе мөчдийн тасралт, ясны хугаралтын үед үзүүлэх эмнэлгийн анхан […]

02-53.jpg

2021-09-15 16:39
Эрхэм хүндэт цагдаа, цагдаагийн албан хаагчид аа. Та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг хүргээд эх орон, ард түмнийхээ эрүүл мэнд, амь нас, амар тайван амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэж, төрийн дархлаа, түмэн олны хамгаалалт болж яваа их үйлсэд тань талархал илэрхийлье. Тэртээ XVIII зуунаас Нийслэл […]

09-20.jpg

2021-09-15 16:30
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Боловсролын салбартай холбоотой дараах шийдвэрүүд гарчээ.  Олон улсын түвшинд сургалтын чанараар хүлээн зөвшөөрөгдөх, үндэсний хэмжээнд тэргүүлэх их сургуулиудыг бий болгох зорилгоор нэн тэргүүнд төрийн өмчийн их, дээд сургуулиудыг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт үе шаттайгаар хөгжүүлнэ. Үүнтэй холбогдуулан, -Дархан-Уул аймаг дахь төрийн өмчийн их сургуулиудыг сургалт- судалгааны үйлдвэрлэлийн цогцолбор болгон […]